Газар олголтын 20 жилийн мэдээллийг НЭЭЛТТЭЙ болголоо

2023 оны 05 сарын 15

Засгийн газрын хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааны нэг “Шилэн” ажиллагааны хүрээнд хэдэн онд, хэн, хэнд, хэр хэмжээний газар, ямар зориулалтаар олгосон тухай 36,985 мэдээллийг шилэн болголоо.


Тэрээр "Мэдээлэл хариуцагч нийслэлийн газрын албаны ирүүлсэн мэдээллийг shilen.gov.mn сайт дээр нэрээр нь, он цагаар нь, зориулалтаар нь, олгосон Засаг дарга, олгуулсан компанитай нь, цааш хэдэн удаа дамжиж өөрчлөгдсөн баримтаар нь ил болгож байна.

Газар олгосон, сунгасан, өөрчилсөн, шилжүүлсэн мэдээллийг дүгнэж, шинжилж, лавшуурлж задлан авч үзэх нь таны эрх. Хаана нууц байна, тэнд авилга бий гэдэг үг газар олголтыг олон нийтэд ил болгох энэ процессийг даван туулж байх цаг мөчид илүү батлагдаж байна.

Ганц гарын үсэг, ганц алга дарам цаас 10 мянга, 100 мянга, 1,5 сая хүн, цаашлаад ирээдүй үеийн хувь заяаг тодорхойлж байгааг бид ойлгох ёстой.

Нийслэлийн засаг дарга нар хэнд, хэзээ, ямар газрыг хэрхэн ямар зориулалтаар газар олгосон тухай 2000 оны нэгдүгээр сарын 01-ээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний түүх баримтыг shilen.gov.mn  дээр ил болгож байна.

Үүнд Газар эзэмших, ашиглах эрх олгосон 14.954, эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6329, эрхийн гэрчилгээг шилжүүлсэн 8525, эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан 7150, нийт 36.958 захирамжийг нээлттэйгээр өнөөдөр байршуулж байна.

Харин 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ээс өнөөдрийг хүртэлх нийслэлийн газар олголтын мэдээллийг,  дүүргийн үе үеийн Засаг дарга нарын мэдээлэлтэй нэгтгэж байшуулах ажлыг зургаадугаар сарын 01-ээс өмнө нэмж хийнэ.

Одоо бол улсын хэмжээнд аймгийн Засаг дарга нар болон нийслэлийн Засаг дарга нарын олгосон газар, сумын Засаг дарга нарын олгосон газруудын хаана, хэн, ямар газар эзэмшиж байгаа нь нээлттэй боллоо.


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top