ШИЛЭН | Нийгмийн халамжийн сан ₮515,6 тэрбумыг 1,3 сая иргэнд зарцуулжээ

2023 оны 05 сарын 08

ЦХХХ-ны сайд Н.Учрал Шилэн ажиллагаатай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.

(2023.05.08)


Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Авлигатай тэмцэх "5Ш" ажиллагааны нэг болох“Шилэн ажиллагаа”-ны хүрээнд shilen.gov.mn нэгдсэн платформыг 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс ажиллуулж эхэлснээс хойш нийт 1,472,558 удаагийн хандалт, 57,123 мөр өгөгдлийг мэдээллийн санд оруулсан байна. Өнгөрсөн хоёр 7 хоногийн хугацаанд Засгийн газрын Тусгай сангуудаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дөрвөн сангийн мэдээллийг ирүүлэх шаардлагыг хүргүүлж, тус яамтай хамтарч ажиллажээ. Энэ хүрээнд тус дөрвөн сангаас хоёр сангийн мэдээллийн бүрэн байдал хангаагүй учраас мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангаж ирүүлэхийг хүргүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар ХНХЯ-ны хоёр тусгай сан болон Улсын авто замын сан, Соёл урлагийг дэмжих сангийн мэдээллийг shilen.gov.mn -ээр нээлттэй болгож байна.

Тухайлбал тэрээр Нийгмийн халамжийн сангийн тухайд "Нийгмийн халамжийн сан нь 2008 оноос хойш 7,5 их наяд төгрөгийг давхардсан тоогоор 21,6 сая иргэн, халамжийг 14 төрлөөр зарцуулсан  байдлыг ил болгож байна.

2022 оны жилийн эцсийн байдлаар 515,6 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 1,3 сая иргэнд зарцуулсан мэдээлэл ил боллоо.

Дээрх халамжийн сангийн зарцуулалтын 14 төрлөөс гурван төрөл нь буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлсэн тусламж, хөнгөлөлт, ахмад настанд үзүүлсэн тусламж, хөнгөлөлт, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлдэг 967 хуулийн этгээдэд олгосон санхүүжилтийн мэдээллийг ил болголоо" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top