Нийгмийн даатгалын сан нь 993.2 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй байна

2023 оны 05 сарын 22

Цахим хөгжил, харилцаа, холбооны яам /ЦХХХЯ/-аас "Шилэн ажиллагаа"- хүрээнд өнөөдөр /2023.05.22/ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг shilen.gov.mn сайт дээр ил тод болгож байгаа талаар мэдээллээ.

Нийгмийн даатгалын /НДС/-ийн мөнгийг 2010-2022 онд аль банканд хэзээ, хэдэн хувийн хүүтэй, ямар нөхцөлөөр байршуулж байсантай танилцах боломжтой.

НДС-ийн сүүлийн 14 жилийн орлого, зарлагын түүх бүрэн байршиж байна. Жишээ нь зардлын 63 хувийг өндөр насны тэтгэвэрт зориулжээ.

Нийгмийн даатгалын санд 2008 оноос хойш 2022 оны байдлаар нийт 3,512,5 тэрбум төгрөгийн орлого оржээ. Үүнээс 3,415,7 тэрбум төгрөгийн зардал гарсан байна. 2018-2022 оны нийгмийн даатгалыг засаг захиргааны нэгжээр нь ангилж харах боломжтой боллоо.

Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө 2022 оны байдлаар 993.2 тэрбум төгрөг байна.

Үүнээс сангаар нь авч үзвэл:

-Ажилгүйдлийн даатгалын санд 38.278.218.824₮,

-Төвлөрсөн орлогын дансанд 6.652.511.506₮

-Тэтгэврийн даатгалын санд-467.076.598.744₮

-Тэтгэмжийн даатгалын санд 117.539.027.362₮

-ҮОМШӨ-ний даатгалын санд 362.057.563.899₮

-Эрүүл мэндийн даатгалын санд 1.541.054.412₮

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top