Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн 58.2 тэрбум төгрөг төлөгдөөгүй байна

2023 оны 05 сарын 22

Цахим хөгжил, харилцаа, холбооны яам /ЦХХХЯ/-аас "Шилэн ажиллагаа"- хүрээнд өнөөдөр /2023.05.22/ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэдээллийг shilen.gov.mn сайт дээр нээлттэй байршууллаа.


 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг /ХЭДС/-ийн 2012-2022 он буюу сүүлийн 10 жилд давхардсан тоогоор 1,8 сая иргэнд 628.497.200.000 төгрөгийг зарлагыг гаргажээ.

Үүнээс 122.269.277.100 төгрөгийг дэмжлэг хэлбэрээр зарцуулсан, 58.2 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүй, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 18.1 тэрбум төгрөг байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал "Бид Зээлийн мэдээллийн сантайгаа сангуудын мэдээллийг нэгтгэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Засгийн газрын тусгай сангуудыг Зээлийн мэдээллийн сантай холбоогүйгээс болоод ХЭДС-д зээлтэй хүн дахиад банкнаас зээл авдаг ийм л нөхцөл бүрдүүлчхээд байна. Хэрвээ Зээлийн сангийн мэдээлэлтэй энэ нь холбогдчихвол Боловсролын зээлийн санд өртэй буюу зээлээ төлөөгүй хүн дахиад банкнаас зээл авах бололцоо байхгүй байх ёстой. Гэтэл Засгийн газрын тусгай сангуудын дийлэнх нь Зээлийн мэдээллийн сантай холбогдоогүй. Өнөөдөр Засгийн газрын тусгай сангуудын есийг олон нийтэд ил болголоо. Үүний дараа ЦХХХЯ-аас Монгол банк, Сангийн яаманд эдгээр сангуудын мэдээллийг Зээлийн мэдээллийн сантай холбох ажлыг зохион байгуулах дээр хамтарч ажиллахыг хүсэж байгаа" гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top