ШИЛЭН | М.Энхболд 7374, Э.Бат-Үүл 1888 газрын ЗӨВШӨӨРӨЛ олгожээ

2023 оны 05 сарын 16

Нийслэлийн Засаг дарга нар хэнд, хэзээ, ямар газрыг хэрхэн ямар зориулалтаар газар олгосон тухай 2000 оны нэгдүгээр сарын 1-ээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний түүх баримтыг shilen.gov.mn  дээр өнөөдөр /2023.05.15/ ил болголоо. Тодруулбал, Газар эзэмших, ашиглах эрх олгосон 14.954, эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6329, эрхийн гэрчилгээг шилжүүлсэн 8525, эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан 7150, нийт 36.958 захирамжийг нээлттэйгээр байршуулж эхэлжээ. 


1

Миеэгомбын Энхболд нь 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллажээ. Тэрээр 2000-2005 оны хугацаанд газар олгох нийт 7374 шийдвэр гаргажээ. М.Энхболд 2001 онд 1179, 2002 онд 1561, 2003 онд 1295,  2004 онд хамгийн олон буюу 2048, 2005 онд 593 газар олгожээ.

2

2005-2007 онд Нийслэлийн Засаг даргаар Цогтын Батбаяр ажилласан. Тэрээр ажиллах хоёр жилийн хугацаандаа нийт 485 газар олгожээ.

Ингэхдээ 2006 онд 313, 2007 онд 172 газар олгосон байна.

3

Түдэвийн Билэгт 2007-2008 онд хотын захирагчаар ажиллажээ. Тэрээр нийт 516 газар олгосон байна.

4

Түүний дараа Нийслэлийн Засаг даргын албыг Гомбосүрэнгийн Мөнхбаяр авч, 2008-2012 онд ажиллажээ. Тэрээр дөрвөн жилийн хугацаанд 1679 газар олгосон байна.

5

Харин Эрдэнийн Бат-Үүл 2012-2016 онд Хотын даргаар ажиллах дөрвөн жилийн хугацаанд нийт 1888 газар олгосон байна. Тэрээр 2012 онд 1, 2013 онд 262, 2014 онд 554, 2015 онд 633, 2016 онд 438 газар тус тус олгожээ.

6

Э.Бат-Үүлийн халааг Сундуйн Батболд авч, 2016-2018 онд ажиллах хоёр жилийн хугацаанд нийт 1381 газар олгожээ. Тэрээр 2016 онд 13, 2017 онд 480, 2018 онд 888 газар олгосон байна.

7

Түүнийг ажлаа өгсний дараа Жанцангийн Батбаясгалан 2018 оны арванхоёрдугаар сараас 2019 оны хоёрдугаар сарын хугацаанд Нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Тэрээр энэ хугацаанд нийт 66 газар олгожээ.

8

Ингээд 2019 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Сайнбуянгийн Амарсайхан ажилласан. Тэрээр 2019-2020 оны хугацаанд нийт 919 газар олгосон байна.

9

Долгосүрэнгийн Сумъяабазар 2020 оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байна. Тэрээр 2020 онд 621 газар олгожээ.

Харин 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ээс өнөөдрийг хүртэлх нийслэлийн газар олголтын мэдээллийг  дүүргийн үе үеийн Засаг дарга нарын мэдээлэлтэй нэгтгэж зургаадугаар сарын 01-ээс нээлттэй болгоно гэдгийг ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллийнхээ үеэр хэлсэн.  

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top