БЗС-ийн 231,712 мэдээлэл shileng.gov.mn сайтад байршлаа

2023 оны 05 сарын 22

Цахим хөгжил, харилцаа, холбооны яам /ЦХХХЯ/-аас "Шилэн ажиллагаа"- хүрээнд өнөөдөр /2023.05.22/ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн даатгалын сангуудын мэдээллийг ил тод болгож байгаа талаар мэдээллээ. Ингэснээр Засгийн газрын 25 сангаас нийт 9 сангийн мэдээлэл shilen.gov.mn сайт дээр нэгтгэгдлээ.

ЦХХХ-ны сайд Н. Учрал олон нийтийн анхаарлыг татаж байгаа Боловсролын зээлийн сан /БЗС/-та холбогдуулан дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "Ерөнхий сайдын албан даалтгаварт маш тодорхой заасан. 2008 оноос хойших тус тусгай сангуудын зарцуулалтуудыг олон нийтэд ил тод болго гэдэг үүргийг Тусгай сангийн захирлуудад болоод төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасан. Энэ сангийн мэдээлэл "Шилэн ажиллагаа" эхлэхээс өмнө БШУ-ны яам өөрсдийн вэб хуурдсаар олон нийтэд мэдээлэл хийж ил болгосон.

Гэтэл БЗС-тай холбогдуулаад 2008 оноос хойших 231,712 мэдээлэл ил болсныг иргэн бүр өөрөө shileng.gov.mn сайтаар харах боломжтой боллоо. Тэгэхээр сэтгүүлч, олон нийт өөрсдөө энэ мэдээлэл дээр шүгэл үлээж байгаа. Ингээд хууль хяналтын байгууллагыг ажил хийх бололцоогоор нь хангаж байгаа. Тэгэхээр энэ шилэн ажиллагааны үр дүн гарч байна" гэв.

 

МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ХҮЛЭЭН АВАХ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.107.28) 2023 оны 05 сарын 22

Тэтгэлэгийг зөвхөн тухайн гадны улсын сургууль, тухайн улс олгодог. БЗээлийн Сангаас хүүгүй зээл авсан хүмүүс 5 жил цалинтай ажил хийгээд эргэн төлөгдөхгүй тэтгэлэг гэж ойлгоод байх шиг байна. Энэ чинь ард түмний татварын мөнгөөр байгуулагдсан Боловсролыг дэмжих Зээлийн Сан. Хамгийн гол нь яаралтай үед хүүгүй олдож байгаа их хэмжээний мөнгө юм л даа. Банкинд хандаад нэмэргүй, хүүгүй зээл шууд гаргаад өгөх банк олдохгүй л дээ. АНХААР: ЭНЭ ХҮҮГҮЙ ЗЭЭЛ НЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЖИГД ХҮРТЭЭМЖГҮЙ, МӨН АВСАН ХҮМҮҮС ТӨЛӨХГҮЙ БАЙГАА НЬ АРД ТҮМНИЙГ БУХИМДУУЛЖ БАЙНА. ЗЭЭЛИЙН САН ЧИНЬ ХООСОРЧИХООД БАЙНА, ЭС

0  |  0
Top