Н.Учрал: ТӨК-иудын ТУЗ-ийн данхар бүтцийг засаж, ₮30 тэрбум хэмнэнэ

2023 оны 04 сарын 24

ЦХХХ-ын сайд Н.Учрал /Шилэн ажиллагаа/-тай холбооотой даваа гарагийн ээлжит мэдээллээ өглөө.

(2023.04.24)


Тэрээр "Шүүр ажиллагааны хүрээнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн удирдлагаар төрийн өмчит компаниудын засаглалыг засаж ажлууд үр ашгаа өгч байгаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани, хамаарал бүхий төрийн өмчит үйлдвэрийн газар, нэгж нийт 39 байгууллагын газар хуулиар ТУЗ-тэй байх шаардлагатай 5-аас бусдыг нь татан буулгасан.

12 компанийн 84 ТУЗ-ийн гишүүний зардал 2023 онд 2 тэрбум төгрөг төсөвлөсөн байсныг 500 сая төгрөг болгож, дөрөв дахин буулгаж, 75%-аар хэмнэж чадсан.

 

тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна

Цаашид бүх төрийн өмчит компанийн ТУЗ-ийн данхар бүтцийг бүхэлд нь засаж, өөрчлөн байгуулалт хийснээр 30 гаруй тэрбум төгрөг хэмнэхээр Д.Амарбаясгалан даргаа ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэгэхээр 5Ш ажиллагаа хоорондоо нягт холбоотой байна” гэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.92.16) 2023 оны 04 сарын 25

За даа наад ажлыг чинь хариуцсан яам агентлаг нь хийх ажлыг өмнүүүр нь орж ПОПРООД яахав дээ.Угаасаа л төрийн бүх үйлчилгээг цахимжуулчихаар бүгд л Ил тод болно шүү дээ. МАН-ын ЗГ-ын мөрийн хөтөлбөр Алсын хараа гээд бүх л баримт бичигт тусгасан ажлууд. Харин эхлэл нь маш зөв тавигдсан ажлыг саарамжуулж өөрийгөө ТОДРУУЛАХ дүр чинь арай хэтэрч байна шүү.

0  |  0
Зочин(86.111.137.197) 2023 оны 04 сарын 24

Сайн бна.Хэмнэсэн мөнгөөр ард түмэн,хүүхдүүдэд зориулсан сургууль ,эмнэлэг болон залуучууд хөгжих төв байгуулвал сайн бна.Залуучууд хөгжих хэрэгтэй бна...хэрэгцээгүй олон зочид буудалууд,массажны газруудыг хааж оронд нь бассейнууд спорт фитнэсс төвүүд,аялах,ууланд авиралтын бэлтгэлийн төв,чиирэгжүүлэх төвүүд гм өөр залуучуудыг ирээдүйн иргэн болон хөгжиж боловсрох чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэл туслах төвүүд,номын сангууд гм маш олон зүйлыг санаачилан бий болгож өгөх!!!

0  |  0
Зочин(103.14.39.50) 2023 оны 04 сарын 24

Хэмнэсэн мөнгөөрөө бүтээн байгуулалт /суургууль, цэцэрлэг/ бариад ингэж болдог гэдгийг харуулах хэрэгтэй.

2  |  0
зочин (202.9.46.95) 2023 оны 04 сарын 24

Монголын ТУЗ- ууд бол нэр төдий, мөнгө саасан, даргад долгоносон хэдэн хоолны савнууд л байдаг. бүгдийг нь татан буулгаж мөнгөө хэмнэе

0  |  1
Top