ШИЛЭН | Ил тод байдлыг Сангийн яам тэргүүлж, Архангай сүүл мушгилаа

2023 оны 05 сарын 01

Засгийн газрын "5Ш" ажиллагааны нэг болох "Шилэн ажиллагаа"-ны хүрээнд аймаг, дүүрэг, яамдын ил тод байдлын үнэлгээг хийж байгаа. Тэгвэл 2023 оны тавдугаар сарын 1-ний байдлаар ил тод байдлын үнэлгээг Сангийн яам тэргүүлж, Архангай аймаг сүүл мушгиж байна.


Одоогоор Сангийн яам 100%, УУХҮЯ 98,83%, БОАЖЯ 98,59%-иар мэдээллийн ил тод байдлын үнэлгээгээр тэргүүллээ.

Төрийн захиргааны байгууллагуудаас Татварын ерөнхий газар 100% авсан бол  Шүүх шинжилгээний ерөнхий газар 85.18%, Архивын ерөнхий газар 84.72% -ийн үнэлгээ авч, төрийн захиргааны байгууллагуудаа хошуучилсан байна.
 


Нутгийн захиргааны байгууллагуудаас Орхон аймгийн ЗДТГ 94.38%, Булганы ЗДТГ 73.01%, Хэнтийн ЗДТГ 69.89% -ийн үнэлгээ авсан нь бусдаас өндөр үзүүлэлт болжээ.

Архангай аймгийн ЗДТГ цахим хуудас нь огт ажиллахгүй, хууль зөрчсөөр байна гэж ЦХХХЯ-аас мэдээллээ.

Дүүргүүдийн ил тод байдал яам, агентлагтай харьцуулахад доогуур байгаа бөгөөд Багануур 76.05%, Баянгол дүүрэг 74.64%, Хан-Уул дүүрэг 67.60% -иар тэргүүлсэн байна.

Багахангай 43.66%, Сүхбаатар 43.05% дүүрэг хамгийн бага үнэлгээгээр сүүл мушгилаа.
 


ЦХХХЯ-аас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, 7 хоног тутамд Шилэн индекс зарлаж байна.  Төрийн байгууллагууд мэдээллээ ил тод болгох хурд өсч, яамдын дундаж үнэлгээ өнгөрсөн 7 хоногт 88% байсан бол 5-р сарын 1-ний байдлаар 90% болсон байна.

Агентлагуудынх 56.05%-иас 60.43%, аймгийн ЗДТГ-уудын дундаж нь 48.87%-иас 52.53% болж тус тус өсчээ. “Таны төр-Та хяна!” уриатай “Шил” ажиллагаа эхэлсэн 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс хойших хугацаанд shilen.gov.mn-д 32 мянга 417  мөр өгөгдөл байршаад байгаа юм.

Ил тод мэдээллийн багтаамж нэмэгдэхийн хэрээр иргэд мэдэх эрхээ эдэлж, Авилгын эсрэг "5Ш" ажиллагаанд жинтэй нөлөөлнө гэдгийг тус яамнаас онцоллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top