ЖДҮДС-аас авсан 221.4 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна

2023 оны 04 сарын 24

ЦХХХ-ын сайд Н.Учрал /Шилэн ажиллагаа/-тай холбооотой даваа гарагийн ээлжит мэдээллээ өглөө.

(2023.04.24)



Өнөөдөр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг /ЖДҮДС/-ийн мэдээллийг shilen.gov.mn платформд нээлттэй байршуулсан талаар мэдээллийг өгөв.

ЖДҮХС 2008 оноос хойш 270 тэрбум төгрөгийн зээлийг 1295 хүн, хуулийн этгээдэд олгожээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 221.4 (221,394,906,030) тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна.

 

Цаг хугацаанд нь зээлээ төлж, зээл авсныхаа үр ашгийг гаргаад ажиллаж байгаа, ажлын байр бий болгож байгаа олон байгууллага байгаа ч эргэн төлсөн нь 20 хувь ч хүрэхгүй байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал "Зээл авсан болгон буруутан биш. Авсан зээлээ зориулалтаар нь ашиглаж байгаа, ажлын байр, баялаг бүтээж байгаа улсын төсөвт орлого бүрдүүлж байгаа компаниудыг нийтэд нь буруутгах нь зохисгүй. Тиймээс бодитой судалгаа, дүгнэлт хийх ёстой.

Иргэд сураг ажгаар бус судалгаа сурвалжтайгаар, хардахаас илүүтэй харж мэдэж, нээлттэй мэдээлэлд дүн шинжилгээтэй, эш үндэстэй хандах соёл хэвшин түгж эхэлж байна" гэв.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.137.197) 2023 оны 04 сарын 24

Хүн,хүмүүс л зээл авсан бгаа.Бүтээж ,9ажилын байр бий болгосонг нь дэмжиж,зээлээ төлөхгүй ,үр ашиггүй өөр зүйлд буюу цаашаа өөр өрийг дарахад ашигласан хүмүүсийг ил тод зарлаж хуулиын хариуцалга үүрүүл!

0  |  0
Энэ(122.201.24.72) 2023 оны 04 сарын 24

Энэ өөрөө ждүчин шдээ яагаад зүгээр ичихгүй ярьж чаддаг бнаа

0  |  1
зочин(66.181.177.241) 2023 оны 04 сарын 24

ДИЙЛЭНХ БУРУУ АШИГЛАСАН ЗЭЭЛ НЬ МАН-ЫН ХУЛГАЙЧДЫН АРААР ОРООД ИДЭГДЖЭЭ

0  |  1
Top