Каховын УЦС нурсны дараа холер тархах аюултайг АНХААРУУЛАВ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 22

С.М.Кировын нэрэмжит Цэргийн анагаах ухааны тэнхимийн доцент Владимир Кузьмич Каховын усан цахилгаан станц нурсны дараа холер өвчин тархах аюултай байгааг анхааруулжээ.

Усанд автсан газруудад холер тархах аюултай гэнэ. Херсон мужийн Каховын усан цахилгаан станцын далангийн дээд хэсэг нурсны улмаас ойр орчмын бүс нутаг усанд автаж, Херсон мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн билээ.

Үүний улмаас Крымд усан хангамж тасалдах аюул нүүрлэж, Запорожийн атомын цахилгаан станц ашиглалтаас гарч, Украины өмнөд хэсэг усны хомсдолд ороод байна.

Каховын УЦС ашиглалтаас гарснаар Украин бүхэлдээ ундны усан хангамж тасалдаж, тариалангийн талбайн усжуулалт, газар тариалан зэрэг тус улсын эдийн засгийн чухал салбаруудад аюул нүүрлээд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top