Украины Каховын усан цахилгаан станцын далангууд нурсны улмаас Херсон мужийн 15 сууринд нийт 2.7 мянган орон сууцны барилга, байшин усанд автаад байна. Эдгээр орон сууц, байшинд нийт 22 мянга гаруй хүн амьдарч байснаас 1.3 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Ослын газарт 22-40 мянган хүн байна. Одоогоор ор сураггүй алга болсон долоон хүнийг эрэн хайх ажиллагаа явж байгаа ба орон нутгийн эрх баригчид тэднийг арал дээр байж магадгүй гэж таамаглаж байна. Аралд хүрэх боломж нээгдсэн тул тэнд байгаа хүмүүсийг аврах боломжтой гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )