Каховын УЦС нурсан нь ямар үр дагавартай вэ?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 08

Энэ сарын 5-аас 6-нд шилжих шөнө Херсон мужийн Каховын усан цахилгаан станцын далангийн дээд хэсэг нурсны улмаас ойр орчмын бүс нутаг усанд автаж, Херсон мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна.

Украин, Орос хоёр болсон явдалд бие биеийгээ буруутгаж байна. Үүний улмаас Крымд усан хангамж тасалдах аюул нүүрлэж, Запорожийн атомын цахилгаан станц ашиглалтаас гарч, Украины өмнөд хэсэгт усны хомсдолд ороод байна. Каховын усанд цахилгаан станц усан дор оржээ. 

Украины тал сөрөг довтолгоог нь зогсоох зорилгоор УЦС-ын даланг санаатайгаар сэтэлсэн гэж Оросыг буруутгаж байгаа бол Оросын эрх баригчид Украиныг агаараас цохилт өгсөн хэмээн буруутгаж байна. 

 

Украины өмнөд хэсэг усгүй болов

Каховын далан нурсны улмаас Крымээс гадна Украины өмнөд хэсгийн дөрвөн муж хамгийн их хохирлыг амсана гэж мэргэжилтнүүд үзэж байна. УЦС ашиглалтаас гарсны үр дагаврыг Украин бүхэлдээ амсана. Хамгийн ихээр өмнөд хэсэг өртөнө. Ундны усан хангамж тасалдаж, тариалангийн талбайн усжуулалт, газар тариалан зэрэг тус улсын эдийн засгийн чухал салбаруудад аюул нүүрлээд байна. Каховын усан сан нь Кривой Рог, Марганец дүүргийн ундны усан хангамжийн гол эх үүсвэр юм. Кривой Рог-д усан хангамжийн асуудал хэдийн үүсжээ. Усны хэрэглээ, хангамжид хязгаарлалт тавиад эхэлсэн байна. 

 

 

Крым устай үлдэх үү?

Оросын бүрэлдэхүүнд орсон Крым ундны усгүй үлдэж болзошгүй хэмээн Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак анхааруулжээ. Түүний хэлснээр, Каховын УЦС дээрх хорлон сүйтгэх ажиллагаа нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд цохилт өгнө. 

Харин Крымийн эрх баригчид хойг усанд автах аюул үгүй хэмээн мэдэгджээ. Гэхдээ Хойд Крымийн сувгийн ус татрах эрсдэл бий. Оросын “Вода Крыма” компани хэд хэдэн суурин газарт ундны ус тасалдах хуваарийг гаргасан ч компанийн удирдлагууд үүнийг засварын төлөвлөгөөт ажил хэмээн тайлбарлаж байна. 

 

Запорожийн атомын цахилгаан станц ашиглалтгүй болов

Каховын УЦС усанд автсанаас үүдэлтэй Запорожийн атомын цахилгаан станцын аюулгүй байдлын талаар Оросын тал ч тэр, Украин болон Олон улсын атомын энергийн агентлаг ч тэр тайван хандаж байна. Учир нь атомын цахилгааны станцын реакторуудыг Каховын усан сангаас тусдаа тусгай цөөрмийн усны тусламжтай хөргөдөг байна. 

ОУАЭА-ийн үнэлгээгээр Запорожийн АЦС-ын аюулгүй байдалд шууд эрсдэл байхгүй хэмээн агентлагийн тэргүүн Рафаэль Гросси мэдэгджээ. 

Гэсэн хэдий ч шинжээчид далан нурсны улмаас Запорожийн атомын цахилгаан станц тодорхойгүй удаан хугацаанд ашиглалтаас гараад байна хэмээн 1988-2009 онд тус станцад ажиллаж байсан инженер Александр Крупный анхааруулж байна. Түүний хэлснээр, гайхамшиг болж, Украин атомын цахилгаан станцыг буцаан авсан ч Каховын усан сангийн усны түвшинг хэвийн хэмжээнд хүргэлгүйгээр ажиллуулах боломжгүй. 

 

 

Экологийн үр дагавар 

Далан нурсны улмаас урсах ус усан сангийн ёроолд тунасан хатуу тунадаснуудыг хаман гол, мөрөн руу урсгаж байна. Эдгээр усанд их хэмжээний хортой бодис байх магадлалтай хэмээн экологич Евгений Симонов ярьжээ. Усан сан аж үйлдвэр, хөдөө аж ахуйн томоохон бүсэд байрладаг тул усан санд их хэмжээний хорт бодис хуримтлагдах эрсдэлтэй хэмээн тэрбээр өмнө нь анхааруулж байжээ. Гэсэн хэдий ч энэ талаарх нарийн мэдээлэл байдаггүй байна. Хорт бодисууд Днепр мөрний ёроол тунаж, ургамалд шингэх аюултай хэмээн тэрбээр сэрэмжлүүлж байна. Үүнээс гадна түлш асгарах аюул үүсээд байна. Украины Аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллээр, мягмар гарагийн үд гэхэд Днепр мөрөнд 150 тонн машины масло асгарсан ба энэ хэмжээ 300 тоннд хүрэх эрсдэл бий. 

Каховын усан сантай 250 мянган га тариалангийн талбай холбоотой тул усжуулалтгүй болох аюул нүүрлээд байна. 

Түүнчлэн усан сангаас урсах ус Днепр мөрөн дагуух онцгой хамгаалалттай бүс нутгийн хөрсний үржил шимийг угаах эрсдэлтэй хэмээн Симинов үзэж байна. Мөн Каховын усан сангаар тэжээгддэг хиймэл нуур, цөөрөм ширгэнэ. Хэдийгээр эдгээр нь хиймэл ч загас үржүүлгийн гол газар. Орон нутгийн иргэд загас үржүүлгээр амьжиргаагаа залгадаг байна. Каховын усан цахилгаан станц нурахаас ч өмнө ийм дүр зураг ажиглагдаж байжээ. Нэгдүгээр сарын сүүлээр Украины "Наше Місто" сайт Каховын усан цахилгаан станц дээр гарсан гэмтлийн улмаас Хортица арал орчмын усны түвшин буурсан тухай бичиж байжээ.

Усны түвшин хяналтгүй буурч байгаа нь Днепр мөрөн, Хортица арлын экологид сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй хэмээн тус сайт онцолж байв. Хамгийн гол нь амьтан, ургамал үүнд хамгийн ихээр өртжээ. Тиймээс цаашид нөхцөл байдал улам 
даамжирна хэмээн шинжээчид үзэж байна. 

Нова Каховка дахь “Сказочная дубрава” амьтны хүрээлэн мөн усанд автжээ. “Uanimals” байгууллагын мэдээллээр, амьтны хүрээлэнгийн амьтдаас зөвхөн хун, галуу л амьд гарсан ба бусад амьтад нь үрэгджээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал (139.5.219.215) 2023 оны 06 сарын 08

Дагавар гэж муу юман дээр бчидэг юм. Сэтгэгдэл бичиж буй малнууд аа

0  |  0
Мөнхжаргал (139.5.219.215) 2023 оны 06 сарын 08

Сөрөг давшилтыг ойлгохгүй малнуудын сэтгэгдлийг ээ

0  |  0
Ойлгомжтой бич(66.181.166.134) 2023 оны 06 сарын 08

Гарчиг яаж өгөхээс эхлээд сэтгүүлзүйн талаар ямар ч ойлголтгүй. Монгол хэлээрээ зөв ойлгомжтой цэгцтэй бичиж чадахгүй хүн гадаад хэлийг эзэмшсэн байх уу? Орос х хэлний хэдэн дүрэм мэдэхээс хэтрэхгүй байгаа нь тодорхой.

0  |  0
059(64.119.29.144) 2023 оны 06 сарын 08

Garchigaa zuv uguuchee...Sain zuiliin ur dagavar gedeg blokhoos muu zuiliin khor urshig gej yaridag shuu dee...gaikhlaa sh dee naadakh ugsun garchgaas ni harakhad usan tsakhilgaan stants nursan ni zuv ch yum shig unshigdaad bna

0  |  0
Эмээ(202.21.108.17) 2023 оны 06 сарын 08

Оросууд өөрийн авсан газар орныг хорлоно гэж бүр үгүй, укриан сөрөг давшилт амжилтгүй гадны хөрөнгө татахын тулд хийсэн ажил нь байх, хохирлыг ойлгох удирдагч өайхгшй хөөрхий ядарсан удрианчууд орос иргэдийг тамлаж байнадаа

2  |  2
зочин (202.9.46.89) 2024 оны 04 сарын 10

Оросууд юу гэж өөрийгөө хорлох вэ дээ. украйн барууны заавраар дэлбэлчихээд иэдэниэйгээ нийлж ”оросыг гүтгэх” өвчнөөр өвчилж байна. барууныхан цагаандаа гарчээ..............

3  |  2
Top