Зөвшөөрөлгүй этгээдээс цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ авахгүй байхыг анхаарууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 23

Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулга гаргасан байна.

Монгол Улсын хил, гааль нээгдсэн, аялал жуулчлалын цаг ирсэн энэ цаг үед та гадны улс орнууд руу мөнгөн гуйвуулга хийх бол Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр үйлчлүүлэхийг зөвлөж байна.  

Тусгай зөвшөөрөлгүй этгээдээс цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ авч хохирогч, холбогдогч этгээд болж мөнгөн хөрөнгө, цаг хугацаагаар хохирохгүй байхад онцгойлон анхаарна уу. Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн мэдээллийг http://www.frc.mn/#/sct;id=12/org цахим хуудаснаас дэлгэрэнгүй харах боломжтой гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top