Keller Williams Mongolia компани 2 дахь жилдээ "ReVision23" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

2023 оны 06 сарын 26

Keller Williams Mongolia үйл ажиллагаагаа эхлээд хоёр жил болжээ. Жил бүр үүсгэн байгуулагдсан ойгоо тохиолдуулан зохион байгуулдаг Real Estate Vision буюу “Revision23” арга хэмжээ зургаадугаар сарын 23 болон 24-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Revision23 арга хэмжээний эхний өдөр Keller Williams Mongolia нь агентууддаа зориулж зочин илтгэгч нар урьж агентууддаа сургалт орж чадавхжуулах, урам зориг өгөх, өөрсдөдөө талархах гэсэн дотоод үйл ажиллагаагаар дүүрэн байлаа.

Эхний өдрийн онцлох хөтөлбөр гэвэл борлуулалтын экспертүүд болох Т.Оюунбаатар болон Э.Одбаяр нарын “Handling Rejection” мөн “Persuasion” гэсэн борлуулалтын тун сонирхолтой хичээлүүд байлаа.

Арга хэмжээний хоёр дахь өдөр Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал, Хөгжлийн эдийн засагч, Харвардын их сургуулийн магистр Б.Дөлгөөн хүрэлцэн ирж үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эдийн засгийн байдлын талаар ярилцлаа. Мөн жүжигчин, продюсер, найруулагч Соёлын тэргүүний ажилтан Б.Амарсайхан хүрэлцэн ирж “Charging the Storm” буюу урам зориг бадраасан илтгэл толилуулсан юм.

Уг арга хэмжээнд салбарын шилдэг агентууд, зочид ирж оролцсон нь энэ жилийн онцлог байлаа. Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр нэгдсэн холбооны ерөнхийлөгч С.Батхүрэл болон Century 21 Realty оффисын брокер Б.Солонго нар хүрэлцэн ирж баяр хүргэлээ.

Монголын зуучлалын салбарын шилдэг агентууд болох Remax Mongolia франчайзийн шилдэг агент Diamond цолтой Б.Энхсайхан, Century 21 Mongolia франчайзийн шилдэг агент Ruby цолтой О.Заяа, KWMongolia франчайзийн шилдэг агент Capper Ч.Одмаа нар хамтдаа “Хэрхэн амжилттай агентын ажлаа хийх вэ?” талаар сонирхолтой яриаг өрнүүлсэн юм.

Арга хэмжээний үеэр шинээр 8 агент хамтран ажиллах гэрээндээ гарын үсэг зурж албан ёсоор KWMongolia-д нэгдсэн билээ.

Keller Williams нь үл хөдлөх хөрөнгийн дэлхийн хамгийн том компани юм. Монголчуудын хамгийн итгэдэг, найдвартай гэж тооцдог компани болох эрхэм зорилгоор үйл ажиллагааг явуулж, агентуудынхаа мэргэжлийн чадвар, ёсзүйг онцгой анхааран ажилладаг юм байна.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авах бол www.facebook.com/KWMongolia зочлон мэдээлэл аваарай. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top