Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж буй юм.
Үерийн гамшигийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ,
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай,
1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажил зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэх болон танилцаж буй аж.
Сэтгэгдэл ( 3 )
Сүүлийн үед л орчуулгын махчилсан хувилбараар орж ирсэн үг ш дээ. Тэгвэл дээр доргүй л шууд хэрэглэж байгаа юм байна л даа. Хүн ахтай дээл захтай гэдэг хэллэгийг гадаадаар шууд орчуулсантай адилхан. Үерийн гамшгийн үед авах ”холбогдох арга хэмжээ” гэдэг үгэнд тэр нүүлгэн шилжүүлэх гэх мэт өргөн утгыг хамарчихна л даа уг нь
Үер бол байгалийн гамшигт хамаардаг. Урд хөрш ”Үерийн хамгаалалтын хуультай. Манай орон гамшигаас хамгаалах хуультай. Тиймээс үерээс урьдчилан сэргийлэх, үерийн гамшигаас үүссэн хор уршгийг арилгахтай холбоотой арга хэмжээ энэ хуулиар зохицуулагдана. .Хариу арга хэмжээ гэдэг үгийг хэрэглэх эсэхийг дээд шүүхийн тайлбараар тодорхойлогдоно. Энгийн ойлголтод зүгээр л ойлгогдож байна. Энэ үгийн цаана нүүлгэн шшилжүүлэлт агуулагдаж байгаа гэж ойлгож байна.
Үерийн гамшигт ”хариу” арга хэмжээ авахгүйээ. Монгол хэлний толь бичигээ судла даа. Ямар нэгэн хүний санаатай хийсэн үйлдэлд л хариу арга хэмжээ авдаг болохоос үер, гал, газар хөдлөлтөнд ”хариу арга хэмжээ” гэж бичихгүй. Монгол хэлийг битгий хагас дутуу махчилсан орчуулгаар эвдээд тэрийг нь дагаж сэвээд бай л даа