Лондонгийн Байгалийн түүхийн музейн судлаачид эртний хүмүүсийн оршуулах зан үйлд каннибализм буюу хүн хүнийхээ махыг иддэг байсныг батлах олдвор илрүүлжээ.
Английн зүүн өмнөд бүс нутаг дахь Гофа агуйд олдсон 15 мянган жилийн настай хүний араг ясанд шүдний ор мөр үлдсэн байжээ. “Quaternary Science Reviews” сэтгүүлд бичсэнээр, Чулуун зэвсгийн үед талийгчдынхаа цогцсыг хүнсэнд хэрэглэдэг уламжлал Хойд болон Баруун Европт ихээхэн дэлгэрсэн байжээ. Ингэхдээ хүний мах идэх нь өлсгөлөнтэй бус соёлын уламжлалтай холбоотой аж. Эртний хүмүүс талийгчдыг оршуулахын оронд махыг нь иддэг байжээ. Гэхдээ энэ зан үйл харьцангуй богино хугацаад дэлгэрсэн гэж хүний хувьсал судлаач Силвиа Белло тодруулжээ.
Ийм уламжлалыг 23-14 мянган жилийн өмнө Европт ноёрхож байсан Магдалены соёлын төлөөлөгчид дагадаг байжээ. Магдалены соёлд хамаарах олдворуудын дотор хүний гавлаар хийсэн аяга, сийлбэртэй хүний яс зэрэг бий. Хожим нь энэ уламжлал үгүй болсон байна.
Сэтгэгдэл ( 2 )
Европчуудыг шүтээд байдаг нөхөд хараарай ийм л гажигуудын үр хойчис шүү
Европчууд ийм хогийн шүү