Монгол Улсын нийт гадаад өрийн 1/3 буюу $11.1 тэрбумыг "Оюутолгой"-н зээл эзэлж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 12

Монгол Улсын гадаад өрийн дарамт өндөр хэвээр байна. Нийт гадаад өр энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 33.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны үеэс 2.4 хувиар өслөө.

Нийт гадаад өрийн 23.6 хувь буюу 8.0 тэрбум ам.долларыг Засгийн газар, 5.9 хувь буюу 2.0 тэрбум ам.долларыг төв банк, 5.0 хувь буюу 1.7 тэрбум ам.долларыг хадгаламжийн байгууллага, 24.7 хувь буюу 8.4 тэрбум ам.долларыг бусад салбаруудын гадаад өр бүрдүүлж байгаа бол 40.8 хувь буюу 13.8 тэрбум ам.долларыг компани хоорондын зээллэг бүрдүүлж байна.

Түүнчлэн компани хоорондын зээллэгийн 80.4 хувь буюу 11.1 тэрбум ам.доллар нь Оюутолгой ХХК-ийн компани хоорондын зээллэг байна. 

2031 он хүртэл Монгол Улсын Засгийн газар нийтдээ 2.6 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлт хийх хуваарьтай байна.

Тодруулбал, 2023 оны 10, 12 дугаар сард Монгол Улсын Хөгжлийн банк 400 сая ам.долларын Евро бонд, 30 тэрбум иенийн  Самурай бондыг тус тус эргэн төлөх хуваарьтай байгаа бол Засгийн газар 2024 онд Хуралдай бондын 391 сая ам.доллар, 2026 онд Номад бондын 600 сая ам.доллар, 2027 онд Сенчьюри-2027 бондын 500 сая ам.доллар, 2028 онд Сенчьюри-2028 бондын 650 сая ам.доллар, 2031 онд Сенчьюри-2031 бондын 500 сая ам.долларын эргэн төлөлтийг тус тус хийхээр байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сендвич(202.9.40.200) 2023 оны 10 сарын 13

Уг нь барилга бариад,дараа нь ашиглах хөрөнгө үлдээж бмр бхн, энэ асуудлыг хуульчлах нь зав бхаа

0  |  0
Зангараа(98.181.118.33) 2023 оны 10 сарын 12

Энэ их мөнгийг Монгол улсын нэрээр хэн гэгч этгээдүүд зээлээр авч цусалсан юм бол тодруулж хойшлуулшгүй арга хэмжээ авмаар юм бна даа, бид мэдээгүй юм бна.

0  |  0
m(66.181.161.224) 2023 оны 10 сарын 12

яахаараа Оюутолгой өрийг бид төлөх ёстой гэж

0  |  0
зочин(103.57.95.50) 2023 оны 10 сарын 12

самурай хуралдай дууслаа гээд донгодоод байсан биз дээ өөдлөхгүй юм байна даа

0  |  0
Top