Д.Тогтохсүрэн: Нийт бэлчээрийн 70 орчим хувь нь ЦӨЛЖИЛТӨД ӨРТСӨН

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 10 сарын 13

УИХ-ын өнөөдрийн /2023.10.13/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Монгол Улсын нийт бэлчээрийн 70 орчим хувь нь цөлжсөн байна. Гэтэл бэлчээрийн тухай бид огт ярихгүй байна. Хоёрт, залуу малчдын асуудал байна. Энэ боловсролын тогтолцоотой ч холбоотой зүйл байгаа юм. Хүүхэд 12 дугаар ангиа төгсөөд мал дээр гарахгүй. Малчны хүүхэд л малчин болно шүү дээ. Тиймээс ахлах ангиас нь мал аж ахуйн салбарт ажиллах хүүхдүүдэд тэр чиглэлийн хичээлийг нь орох ёстой. Ингэж байж бид залуу малчдаа бэлтгэнэ" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top