УИХ-ын өнөөдрийн /2023.10.13/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Завхан аймагт ногоон тэжээл, хадлан маш өндөр үнээр очдог. Арьс, шир үнэгүйдэж үнэгүй хэвтэх юм. Арьс, ширний үйлдвэр нь хэзээ ашиглалтад орох юм. Завхан аймаг хамгийн өндөр үнэтэй гурил идэж байна. Өмнө нь Оросоос гурил орж ирдэг байсан юм билээ. Үндэсний үйлдвэрлэлийн гурил нь Завхан аймагт үнэтэй очоод байна" гэлээ.
Үүнд, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Завхан аймаг малынхаа тоонд биш чанарт анхаарахаар өөр аргагүй, ойлгосон байх. Тооны хойноос сүүлийн 12 жил хөөцөлдсөн. Баян хүн нэг зудаар гэгчээр л өнгөрсөн жил болох шахсан. Баталгаатай мал ахуй эрхлэх тал дээр бодлого яамнаас явж байгаа. Энэ жил 225 мянган тонн ногоон тэжээл хурааж авах тооцоо гарсан. Дарханы арьс, ширний үйлдвэрийг хувийн хэвшлийнхэн авч, зээлээ янз бүрээр зарцуулсан. Тиймээс хугацааны хувьд хойш нь татсан. Төр арьс, ширний үйлдвэр барьж өгөхгүй. Дэд бүтэц, цэвэрлэх байгууламжийг нь барьж өгнө" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )