Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан билээ.
Уг протоколын талаар айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2023.10.16) хийсэн мэдээлэлдээ "Манай улс 34 хувийг эзэмшсэн тохиолдолд төсөл хэрэгжих явцад бид хамгийн багадаа 2.5 тэрбум долларын чөлөөт мөнгөн урсгалыг бий болгоно. Үүнийгээ дагаад ноогдол ашиг хүртэх асуулал хөндөгдөнө. Хамгийн сайндаа буюу ураны үнэ нэмэгдсэн нөхцөлд 3.8 тэрбум долларын эргэлттэй байх нь гэх тооцоог урьдчилсан байдлаар гаргаад байна. Бид ураны салбараас зөвхөн АМНАТ тооцож төлбөр авахын сацуу өнөөдөр мөрдөгдөж байгаа татварын хуулийн хэрэгжилтийн дагуу 3.5 тэрбум орчим долларын төсөл хэрэгжих явцад олох боломжтой.
Төслийн нийт өртөг 1.6 тэрбум доллар. Үүнээс бид 500 орчим сая долларын хөрөнгө оруулах үүрэг хүлээсэн. Энэ нь эрсдэлтэй. Тиймээс бид 34 хувиасаа бүрэн татгалзаж 5 хувийн АМНАТ авддаг болъё гэх сонголтыг ажлын хэсэг хийсэн. Ингээд тооцвол бид нийт дүнгээрээ 10 хувийн АМНАТ авах нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн нэмэгдэж орж ирсэн орлогоос нь өсөн нэмэгдэх АМНАТ тооцох санал яригдсан. Цаашид ураны үнэ унасан ч бай өссөн ч бай нийт өгөөжийн 50+1, түүнээс дээш хувийг Монголын тал хүртэнэ гэх зарчмыг баримталж ажилласны үндсэн дээр яриа хэлэлцээрийг эцэслэн хийсэн.
Өнөөдрийн үнэ цэнээр тооцвол бид төсөл хэрэгжих хугацаанд 400 орчим сая долларын ноогдол ашигаар авна. Үүнийгээ бид төсөл хэрэгжих 30 жилийн хугацаанд хуваах юм бол жилд 13 сая долларыг тогтмол ноогдол ашиг авдаг болно" гэлээ.
ШУУД | ЗГХЭГ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 5 )
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed
Навсгар монгол уранаа зараад баяжиж харагдаач.\nОюу толгой, 5 толгойг төрд гарсан нам нэртэй монгол хувалзууд гадаад эзэдтэйгээ хамтран цусалж монголчуудын дээрх төсөл дээрх өр шир нь гэрлийн хурдаар олон тэрбум доллорт хүрсэн шиг гоё үлгэр нь явагдана
PASHISTUUDAA TONUULCHIDAA TER IH MUNGU HAANAHIIN YAMAR HAYANALTAAR YAMAR KAZINOOD OROH UYM VE.lALARUUD OGTSOR.ODOO BOLNO.
PASHISTUUDAA TONUULCHIDAA TER IH MUNGU HAANAHIIN YAMAR HAYANALTAAR YAMAR KAZINOOD OROH UYM VE.lALARUUD OGTSOR.ODOO BOLNO.
тэр ашиг боломжийг нь төрт байгаа хулгайч луйварчид нь авчихдаг биздээ худлаа үлгэр ярьж байгаа хулгай хийдэг биздээ та нар