Мөөгний харшилтай үндэстнүүдийг нэрлэжээ: Монголчууд айрагдав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 20

Канадын “Genotek” гений судлалын төвийн эрдэмтэд трегалоз буюу мөөгний сахарт харшил үзүүлдэг генийн мутацтай үндэстнүүдийг тогтоожээ.

Мөөгний сахарт өндөр харшилтай үндэстнээр солонгосчууд /58 хувь/, монголчууд /50 хувь/, казакууд /36 хувь/, якутууд /28 хувь/ тодорчээ. Мөн ийм мутац башкируудад /17 хувь/, еврейчүүдэд /14 хувь/ илэрсэн байна.

Трегалоз буюу мөөгний сахар нь мөөг, далайн ургамал, шавж болон зарим төрлийн нарийн боов, хагас боловсруулсан бүтээгдэхүүнд агуулагддаг байна. Трегалозыг шингээх чадвар нь TREH генээс шалтгаалдаг байна. Хэрэв эл ген мутацид орсон бол энгийн хүнтэй харьцуулахад трегалозыг шингээх чадвар нь гурав дахин бага байдаг аж. Тиймээс мөөг болон трегалоз агуулагдсан бүтээгдэхүүн хэрэглэхэд хоол боловсруулах систем хямарч, гэдэс өвдөх, дүүрэх, гүйлгэх зэрэг сөрөг нөлөө ажиглагддаг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ddavaa(103.168.34.3) 2023 оны 10 сарын 20

Mongolchuudiin tugeemel heregledeg taliin tsagaan meegnii tregaloziig sudalsan yum uu

0  |  0
Top