“Болор импекс мб” ХХК-ийн харьяа “Bolor catering” явуулын ресторан гал тогооны өргөтгөлийн ажлаа дуусгалаа.
“Болор импекс мб” ХХК нь 2015-н онд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл гадаад дотоод худалдаа чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба 10-н нэр төрлийн хиам, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийт 380 гаруй харилцагчтайгаар 2017 оноос “Bolor catering” нэртэй Явуулын ресторан буюу катеринг үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна.
Тэд шинэ тоног төхөөрөмжөөр шинэчлэлт, өргөтгөлөө барьж үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэн 8-н өрөө бүхий хоолны үйлдвэрийн байрыг байгуулж, үйлдвэрийн гарц орцыг зөв болгож хэрэглэгчиддээ эрүүл, чанартай стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна.
Тус ресторан нь бүтээгдэхүүнээ хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан тохирлын гэрчилгээгээр баталгаажсан ажлын байранд байнга дотоод хяналттайгаар үйлдвэрлэн гаргадаг байна. Түүнчлэн катеринг үйлчилгээгээ уул уурхайн ажилчдын өдрийн хоол, хүлээн авалт, хурал зөвлөгөөн, төрсөн өдөр, үсний найр, буяны ажил, шинэ жил, үдийн цайны уулзалт зэрэг үйл ажиллагаанд хүргэн ажиллаж байна.
“Bolor catering” нь 2019 оны 7 дугаар сараас үйл ажиллагаагаа эрчимжүүлэн нийслэлд салбар заалтай гал тогоотой болж Орхон аймгийн Эрдэнэт хотод шинэ салбар нээгээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )