Ямар гутал хамгийн эртнийх вэ!

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 28

Өмнөд Африкийн Йоханнесбургийн Витватеосрандын их сургуулийн эрдэмтэд хүн төрөлхтөн Чулуун зэвсгийн дунд үеэс эхлэн гутал өмсөж эхэлснийг тогтоожээ.

Европт олдсон хамгийн эртний гутлыг зургаан мянган жилийн өмнө хийсэн гэж үздэг. Өмнөд Африкт эртний хүмүүс МЭӨ хоёр мянган жилийн өмнөх үе хүртэл хөл нүцгэн явдаг байсан гэж үздэг байжээ. Гэтэл Бүгд Найрамдах Өмнөд Африкийн Кэйп Кост бүсэд олдсон олдвороос үзвэл хүй нэгдлийн хүмүүс анх 150-75 мянган жилийн өмнө эрэг орчмын чулуурхаг газраар углааш өмсөн явдаг байсныг нотолж байна.

Судалгааны багийн гишүүн Бернхард Зипфелийн хэлснээр, 100 мянган жилийн өмнө хөлөө гэмтээвэл үхэлд хүрэх ч аюултай байсан. Энэхүү таамгаа батлахын тулд археологичид энгийн углааш хийн, Кэйп Кост эргээр алхалж, мөрөө эртний хүмүүсийн үлдээсэн ул мөртэй харьцуулахад төстэй болохыг тогтоосон байна. Углаашийг эрт дээр үеэс өмсөж эхэлсэн нь орчин цагийн хүний өвөг дээдсийн танин мэдэх, практик чадвар нь хамаагүй эрт үеэс хөгжсөнийг харуулжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top