НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох Ажлын хэсгийг Г.Тэмүүлэн ахална

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 01

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар "D-parliament" цахим сүлжээнд НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санал асуулгыг явуулсан. Санал асуулгыг зургаан өдрийн дотор 100 мянга гаруй иргэн дэмжиж хуульд зааснаар УИХ-аар хэлэлцэхээр болсон билээ. 

Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санал, асуулгын дүнг хэлэлцүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. 

Тэгвэл өнөөдөр /2023.11.01/ НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох асуудалд УИХ-аас Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top