Панамд Америкийн өмгөөлөгч хоёр хүнийг бууджээ

2023 оны 11 сарын 09

Америкийн өмгөөлөгч, 77 настай Кеннет Дарлингтон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаалд оролцож байсан хоёр хүнийг буудаж хөнөөжээ.

“Daily Mail”-ын мэдээлснээр жагсаал хийж байсан хүмүүс Панамын Засгийн газар экологийн эмзэг бүсэд орших зэсийн нээлттэй уурхайг Канадын компани удирдах зөвшилцөл байгуулсныг эсэргүүцсэн байна.

Жагсагчид Дарлингтоны машиныг явуулахгүй хаах үед тэрбээр машинаасаа бууж ирэн гал нээжээ. Шархадсан хоёр хүний нэг нь газар дээрээ нас барсан бол нэг нь эмнэлэгт очоод нас баржээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top