Панамд шашны зан үйлээр долоон хүний амийг хөнөөжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Панамын алс бөглүү нутгийн уугуул иргэд нэгэн шашны зан үйлийн үеэр нэг жирэмсэн эмэгтэй, зургаан хүүхэд зэрэг нийт долоон хүний амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Панамын Бокас дел Торо мужийн ахлах прокурор Рафаэл Балоисийн мэдээлснээр, хохирогчдын цогцсыг Нгабе Бугле нутгаас олсон байна. Хохирогчид 1-17 насны хүүхдүүд байсан бөгөөд жирэмсэн эмэгтэй, таван хүүхэд нэг гэр бүлийн гишүүд байжээ.

Нутгийн гурван иргэн муу ёрын сүнсийг биеэс үлдэн хөөх зан үйл үйлддэг сүмээс оргон, орон нутгийн эрх баригчдад мэдэгдсэнээр цагдаа нар тэрхүү бүс нутагт очиж, энэхүү зан үйлийг хийж байхад нь таарчээ. Хүчнийхэн зан үйлийн хохирогч болсон 14 хүнийг аварсан бөгөөд эдгээр нь хоёр жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд байсан гэнэ. Энэ үеэр тэд сүмээс холгүй газар дээрх хохирогчдын булшыг илрүүлсэн байна. Тэдний бие цогцсыг мөчилсөн байжээ. Хохирогч эмэгтэй 4-6 сартай жирэмсэн байсан аж. Зан үйлийн үеэр нүгэл гэмээ хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийн амийг хөнөөдөг байсан гэж Балоис хэлээд хэргийн газар мачете буюу урт хутга, хутга, мөн л тахилд өргөсөн ямааны сэг зэм олдсон байна. Эд аймшигт зан үйлийг “Бурханы шинэ гэрэл” хэмээн шашны жижиг бүлэг Панамын Карибын тэнгисийн эрэг орчмын ширэнгэн ойн бүсэд үйлддэг байна. Хүн амины хэрэгт холбогдуулан шашны бүлгийн арван гишүүнийг баривчилжээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(105.112.99.114) 2020 оны 01 сарын 19

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\nWhatsApp: 157444437443

0  |  0
zochin(68.226.67.57) 2020 оны 01 сарын 18

Erguu Oyun horol Burhan yasanii budur amarna ene ter geed batluulsan Bolimoor um tiim ih burhansag um bol uuruu l amar l daa sta chine

0  |  0
Zochin(103.212.117.220) 2020 оны 01 сарын 17

Пин гээд ертөнцийг бүтээсэн гэдэг шашин гаж урсгалуу луйваруу

0  |  0
зочин(103.26.193.180) 2020 оны 01 сарын 17

Манай их хурлын гишүүд санаачилж шашны баяр тэмдэглэх өдөр бий болгож байдаг. Шашин хар тамхи. Хүн өөртөө эзэн бай.

0  |  0
Top