Титан ашигласнаар iPhone утасны шинэ загварын үнэ 7 ам.доллароор нэмэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 10

 

“Counterpoint Research” компанийн судалгаагаар iPhone 15 Pro Max утасны эд ангийн өөрийн өртөг өмнөх загвартай харьцуулахад 37.7 ам.доллароор нэмэгдсэн байна.

Титан корпус, A17 Pro чип, илүү сайжруулсан үзүүлэлт бүхий камер зэрэг илүү үнэтэй, дэвшилтэт эд анги ашигласан нь үнэ нэмэгдэхэд хүргэжээ. iPhone 15 Pro Max загварын шинэ корпусын үнэ өмнөх загвартай харьцуулахад долоон ам.доллароор нэмэгдсэн байна. Учир нь корпусыг титанаар хийсэн ба ингэснээр ухаалаг утас илүү бат бөх, 20 граммаар хөнгөн болсон байна.

Шинэ загварын хамгийн үнэтэй эд анги нь A17 Pro 3-нанометр чип бөгөөд камер аж. Өмнөх загвартай харьцуулахад эдгээр эд ангийн өртөг 30 болон 25.1 ам.доллароор тус тус өсжээ. Apple компани санах чипийн үнийг 16.8 ам.доллароор бууруулсан байна. Мөн дэлгэц зэрэг эд анги дээр хэмнэлт хийсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
E(202.9.40.46) 2023 оны 11 сарын 11

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Top