BIG BANG хамтлагийн гишүүн G-Dragon энэ сарын эхээр хар тамхины хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж эхэлсэн. Түүний үс шээсэнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд GD өөрийн цахим хуудаснаа "사필귀정" (事必歸正) буюу "бүх зүйл зүй ёсоор эргэж ирдэг" хэмээх утга бүхий тайлбартай зураг нийтэлжээ. Энэ нь өөрийнхөө гэм буруугүйг илэрхийлж байгаа хэрэг хэмээн олон нийт үзэж байна.
Үүний дараа GD-ийн төрсөн эгч Квон Да Ми, хүргэн ах Ким Мин Жүн нар нь "Guardians Of Daisy", "Stand with G-Dragon" хэмээх хаштаг ашиглан түүнийг дэмжиж буйгаа илэрхийлж, бусад хүмүүсийг ч мөн түүнийг дэмжих ажилд нь нэгдэхийг уриалжээ.
Жүжигчин И Жин Үг 2016 онд бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан. Эцэст нь түүнийг хилс хэрэгт гүтгэсэн болох нь ил болсон бөгөөд тэрээр GD-г дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Tiger JK, Kim Ina, Se7en, Jang Woo Hyuk, Yoon Se-ho зэрэг бусад одууд ч мөн G-Dragon-ийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, уриалгад нэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )