"Ажнай" Д.Бат-Эрдэнийг хууль зөрчиж, "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилж байжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 12 сарын 04

УИХ-аас байгуулсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр /2023.12.04/  эхэллээ. 

Нээлттэй сонсголыг Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байна. Өнөөдрийн сонсголд "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарын 22 хүнийг гэрчээр дууджээ. Тэдний 17 нь хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн бөгөөд таван гэрчтэй холбогдож чадаагүй аж.  


“Тавантолгой” ХК нь 2011-2021 онд 25.3-472.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 22.7-233.8 тэрбум төгрөгийн олборлолтын зардалтайгаар ажиллаж, 2.6-194.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Харин 2022 онд жилийн эцсийн байдлаар 2.53 сая тонн нүүрс олборлож, аудитлагдаагүй тайлангаар 762.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 358.6 тэрбум төгрөгийн олборлолтын зардалтай ажиллаж, 331.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай байжээ.

Өмнөговь аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн 2009 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолооын 1 дэх зүйлд "Тавантолгой" ХК-ийн 2009 оны хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хуралд оролцох орон тооны өмчийн төлөөллийн бүрэлдэхүүн, хоёр дахь хэсэгт орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Сугирыг томилсон байна. Гэвч хоёр хоногийн дараа буюу Өмнөговь аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн 2009 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор өмнөх тогтоолын 2, 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцож, хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох төлөөлөгчөөр Аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Д.Бат-Эрдэнийг томилжээ. 

Өөрөөр хэлбэл, "Тавантолгой" ХК-ийн 2009 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийг сонгосон ба тухайн үед Д.Бат-Эрдэнэ нь жижиг хувьцаа эзэмшигч байжээ. Жижиг хувьцаа эзэмшигчийг орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөроөнгийн тухай хуулийн 18, 21 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхтэй холбоотой Төрийн өмчийн хорооны 2005 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх түр журам”-ын 10.3-т “Төрийн өмчийн төлөөлөгч нь хувийн өмчлөгчдөөс сонгогдсон ТУЗ, Хяналт шалгалтын зөвлөлийн гишүүний ойрын төрөл буюу нэгдмэл сонирхолтой байж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон талаар нээлттэй сонсголын үеэр мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ ХҮН(66.181.166.134) 2023 оны 12 сарын 12

АЖНАЙ БАТ-ЭРДЭНЭ БОЛ ХЭДЭН АРВАН ЖИЛ ХУЛГАЙГААР НҮҮРС ГАРГАЖ БАЯЖСАН ЖИНХЭНЭ ЛУЙВАРЧИН, ХУЛГАЙЧ!!!!!! ААЛЗНЫ ТОР ШИГ СҮЛЖСЭН ЛУЙВАРЧИН ХАМСААТНУУД НЬ ДИЙЛЭХ НҮҮ ХАРЬЯ

0  |  0
Ard(66.181.180.124) 2023 оны 12 сарын 05

Ene odoo heden uyeeree bidnii baylagiig idej suudag yu ve.Bid chini odoo haana yaaj amidraad bnaa\nHulgaichuudaa tsadaj hanaagui bn uu.Ard tumnii haraal ch ta nart bagdana daa.Bidnii baylagiig odoo ene tsag mochoos butsaaj ogohiig shaardaj bn.Ogoochee Novsh nuu daa Ogoochee

0  |  0
Mongol ustah ni(172.59.184.202) 2023 оны 12 сарын 05

Bugd zambraagui ba deer dorgui setguulchid tsagda tv geed bugd l munguur

0  |  0
Оргих(66.181.182.159) 2023 оны 12 сарын 05

Энэ юуч биш. Болгохгүй бол ална хядна гээд хэдэн бөхөнцөр аваачаад зодуулна. Болгоёон хүн нь лхачингийн батчулуун. 2008 оны ёонгуулмар зодуулаад гүйж явсан долингордоо.

0  |  0
хэтэрхий(202.9.41.4) 2023 оны 12 сарын 06

Ингэж л Батэрдэнэ гэгч Тавантолгойг 100% өмчилж, бүхнийг хулгайлж ирсэн.

1  |  0
Зочин(202.126.90.38) 2023 оны 12 сарын 05

Томилсон хүнийг нь байцаагаач

0  |  0
Bujka(88.183.144.162) 2023 оны 12 сарын 05

Unen sexy , uruul ni bur goe, ozhod unen tas, Hairtai shuu Baagii

0  |  0
zochin(98.214.171.138) 2023 оны 12 сарын 04

ene doliison xulgaich xed naslax bolood ingej yls opon suiruulj baunaa

0  |  0
irgen(202.9.46.161) 2023 оны 12 сарын 04

жижиг 5 толгой 1 хүнийг хэтэрхий баяжуулж, шулам болгожээ. түүнийг улсад буцаан авч БЭТ томилж ашигтай ажиллуулъя. хохирлыг нөхөн төлүүл.

0  |  0
baterdene hulgaich(66.181.184.137) 2023 оны 12 сарын 04

tavan tolgoig bol ene baterdene l idej uuj dollariin terbum boltoloo bayjij baisan hvn dee.

1  |  0
бүгд(139.5.218.153) 2023 оны 12 сарын 04

ДАРГА НЬ ЯАХАВ АРД ТҮМНИЙ ХАРМААГ СУЙЛЖ ЦУСТАЙ ГАРАА ДҮРСЭН ЭНЭ НОВШИЙГ ҮТЭР ҮХҮҮЛЭХ ЁСТОЙ

1  |  0
Top