УИХ-аас байгуулсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр /2023.12.04/ эхэллээ.
Нээлттэй сонсголыг Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байна. Өнөөдрийн сонсголд "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарын 22 хүнийг гэрчээр дууджээ. Тэдний 17 нь хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн бөгөөд таван гэрчтэй холбогдож чадаагүй аж.
“Тавантолгой” ХК нь 2011-2021 онд 25.3-472.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 22.7-233.8 тэрбум төгрөгийн олборлолтын зардалтайгаар ажиллаж, 2.6-194.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Харин 2022 онд жилийн эцсийн байдлаар 2.53 сая тонн нүүрс олборлож, аудитлагдаагүй тайлангаар 762.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 358.6 тэрбум төгрөгийн олборлолтын зардалтай ажиллаж 331.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Энэ үеэр орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Артаг "Энэ 2023 онд уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Бизнес төлөвлөгөөгөөр гурван сая тонн нүүрс гаргана. Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэхэд эндээ хүрч ажиллана гэж тооцож байна. Ашгийг өмнөх жилээсээ дутаахгүй байх үүрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ жил ”Тавантолгой” ХК гурван сая тонн нүүрсийг дахиад 25 доллароор гаргах уу??????????????????