Г.Ганболд: Жижиг хувьцаа эзэмшигч нь 14 жил "Тавантолгой"-н ТУЗ, Гүйцэтгэх захирлыг хашиж ирсэн байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 12 сарын 04

УИХ-аас "Нүүрсний сонсгол"-ыг зохион байгуулж байна. 

Нээлттэй сонсголыг Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байна. Өнөөдрийн сонсголд "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарын 22 хүнийг гэрчээр дууджээ. Тэдний 17 нь хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн бөгөөд таван гэрчтэй холбогдож чадаагүй аж.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд "Энэ бүх асуудал 13, 14 дүгээр тогтоолоос л эхлэлтэй гэж харж байна. Учир нь, Өмнөговь аймгийн ИТХ нь 51 хувийг эзэмшдэг. Иргэдийн хурлын шийдвэрээр ТУЗ-д 51 хувь буюу олонх нь үргэлж ИТХ-аас томилогдсон хүмүүс байх ёстой. Гэтэл 13 дугаар тогтоолоор цөөнх хувьцаа эзэмшдэг хүнээ оруулсан. Тэгснээ хоёр хоногийн дараа бүр Өмнөговь аймгийн 51 хувийг төлөөлдөг хувь нийлүүлэгчдийн хуралд төлөөллөөр оруулсан. Энэ бол хамгийн ноцтой шийдвэр. Үүнээс хойш 14 жил цөөнх хувьцаа эзэмшигч нь ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх даргын албан тушаалыг байнга хашиж ирсэн байна" хэмээлээ. 
 


Сануулахад, Өмнөговь аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн 2009 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолооын 1 дэх зүйлд Тавантолгой ХК-ийн 2009 лны хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хуралд оролцох орон тооны өмчийн төлөөллийн бүрэлдэхүүн, хоёр дахь хэсэгт орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Сугирыг томилсон байна. Гэвч хоёр хоногийн дараа буюу Өмнөговь аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн 2009 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор өмнөх тогтоолын 2, 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцож, хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох төлөөлөгчөөр Аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Д.Бат-Эрдэнийг хууль зөрчиж томилсон нь тогтоогдсон талаар мэдээлсэн юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.212.119.38) 2023 оны 12 сарын 05

Жижиг таван толгойн орон нутгийн өмчийн хувьцааг өмнөговийн иргэдэд хүн бүрт яаралтай үнэ төлбөргүй эзэмшүүлж хувьчлах шийдвэрийг Их хурал, Зг яаралтай шийдэх хэрэгтэй

0  |  0
Өмнөговь(202.9.41.4) 2023 оны 12 сарын 05

Ёстой аймшигтай, ийм хуулийн, ашиг сонирхлын асар том зөрчил хулгайг эрх бүхий газрууд нь шийддэггүй өнөөг хүрсэн.

0  |  0
иргэн(202.9.46.161) 2023 оны 12 сарын 04

21-р зууны их хулгай луйвар дээрэм явж байна

0  |  0
Top