УИХ-аас байгуулсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр /2023.12.04/ эхэллээ.
Нээлттэй сонсголыг Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байна.
Өнөөдрийн сонсголд "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарын 22 хүнийг гэрчээр дууджээ. Тэдний 17 нь хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн бөгөөд таван гэрчтэй холбогдож чадаагүй аж.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Та нар буруу яриад байна. "Тавантолгой" ХК-ийн ордыг өмнөговьчуудын өмч, өмнөговьчуудын баялаг гэж яриад байна. Үндсэн хуульд зааснаар газар, түүний хэвлий байгалийн баялаг нь Монголын нийт ард түмний өмч юм. Нэг аймгийн өмч биш. Манай улс холбооны улс биш, нэгдсэн улс" хэмээн тодотголоо. Нээлттэй сонсгол 14:00 цаг хүртэл түр завсарлаад байна.
Сэтгэгдэл ( 13 )
Үлдэх өв бол газарнутаг шүү . Мөнгө бол үрэгддэг өв. Булган аймаг жил болгон л ЭТ үйлдвэрээс авах бүх татвар татаасаа авсаар ирсэн одоо ч авч байгаа шүү . Даан ч буянаа буруу зарцуулж байгаа харагддаг . Зөв зарсан бол аль эрт дагуул хот болох бсан шүү . Дарга нараа зөв сонго доо дарганцруудыг бүү сонго . Эмэгтэй чадварлаг хүнээ сонгоод үз. Булганчууд анхдагчид гээл бдаг гэтэл анхны эм й аймгийн дарга сонгогдчлоо. Удирдаж бсан хүмүүс нь дутуу боловсролтой, дотуур тамиртай улс бдаг байхаа.
Өмнөговьчууд буянтай ард түмэн юм даа. Тавантолгойн буяныг их хүртсэн. Одоо Оюу толгойгоо бас муу хэлээд л мөнгө туугаад бна шүү дээ. Эрдсийн баялагбүгд төрийн өмч гэдгийг манай зарим иргэд баяжихын эх үүсвэр болгосон доо. үүнд цэг тавих цаг ирж бна.
Эрдэнэтийн үйлдвэр уурхай Булган аймгийн Хангал сумын нутагт байдаг. Булганчуудад энэ үйлдвэр ямарч хувь хувьцаа өгөөгүй өдий хүрсэн.
Ёстой үнэн. Үндсэн хуулинд заасан бий.
Үндсэн хуулийн 6 бүлэгт байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд байх нийтийн өмч гээд заасан тул таван толгойг буцааж төрд аваа\nХарин Өмнөговь аймагт хөрөнгө оруулах үр ашгийг нь ахиу хүртээрэй эсэх нь бүх ард нийтийг төлөөлөх улсын их хурал түүний гүйцэтгэгч байгууллага болох засгийн газарт байх ёстой шүү\nТэгэхдээ бүх хүн ашиглаж болох Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх дэд бүтцэд оруулсан байх нь зөв өа
жижиг таван толгойгоос монголын бүх иргэн ашиг хүртэх ёстой
AX NRTAA S XUSNEE80955877
SEKSDO80955877
За тэгвэл ХӨВСГӨЛ, ХАНГАЙ ХЭНТИЙ нурууныхаа ой хөвчийг, хөвсгөл , орхон, сэлэнгэ голынхоо усыг тус тус өмнөгговьд аваачиад тарьж ургуулчих, усыг нь урсгачих. Бас хаврын салхи шуурганаас нь хамгаалах, уул толгод, гуу шалгатай болгочих. Ой мод, го лгорхи ус чинь нийт ард түмний өмч биздээ. Яагаад өмнөговьчууд эдгээр сайхан орчноос хол, хүртээлгйү байх гэж. Тэгээд өмнөговийнхон бас хөрс, уурхайн шороонд дарагдаж, зам харилцаагаар сүйрч, усаар цангаж, худаг нь ширгэж байх ёстой гэж. Энбаяраа ухаантай царайлгах гэж хүчээр далайлгх хэрэггүй. Өмнөговьчууд уул уурхайгаас илүү ашиг хүртэх эрхтэй.
5 толгой МАНын өмч биш.Сүүлийн 7 жил маш их бузар булай луйварууд гахсан чтмээгзй дараастай л бна АН Адъяасүрэн гж ямарч мэдэлгүй гишүүнээр л 4 жил туг тахих гж ноцолдож бна даа.уг нь тээврийн компани юм шг бгаа.
Энхбаяр сүржин эхлээд даржин дуусдаг монголын шүүхэд эцсийн нь үр дүнтэй үздэг тийм хүн шиг хүн хэрэгтэй бнаа ардын намд даанч тийм хүн үлдээгүй бүгд худалч бүгд хулгайч
Bid huuliin daguu baigaliin baylagaas tegsh hurteh uchirtai ene huuli yagaad uilchlehui baina ed nar oorsiin huviin omch gej odoo hurtel anduursaar Irjee buh Olson orlogiig huraaj huuliin daguu ard tumend og
зөв, үүнийг л хэлээд байгаа юм. Монгол улс нэгдмэл нэг улс. төсөв ч нэгдмэл ,гэтэл өмнөговийн ИТХ хуралдаад төрийн албан хаагчдынхаа цалинг нэмэгдүүлэх шийдвэр ч гаргах шиг. Хаа хаанаа хуулиа дагана шүү