УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүүгийнх нь нэгдмэл ашиг сонирхолтой компани "Тавантолгой"-д хөрс хуулалтын ажил гүйцэтгэжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 12 сарын 04

УИХ-ын захирамжаар байгуулагдаж, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахлуулсан Хянан шалгах түр хорооноос өнөөдөр /2023.12.04/ "Нүүрсний сонсгол"-ыг зохион байгуулж байна. Өнөөдрийн нээлттэй сонсголоор орон нутгийн жижиг "Тавантолгой" ХХК-тай холбоотой мэдээллийг сонсож, гэрчүүдээс тайлбар авч байна.   

Тэгвэл "Тавантолгой" ХК-иас ирүүлсэн 2013-2022 оны хөрсний ажил гүйцэтгэх гэрээ, 55 компанийн хөрсний ажлын актын хэмжээнд хянаж үзжээ.

Харин "Овоот толгой ресурсус" ХХК, "Эрдэнэтцэций хайрхайн" ХХК, "Ханбогд интерпрайс" ХХК, "Тавантолгой транс" ХХК, "Софт коул Юу Би майнинг" ХХК, "Голд магнет" ХХК, "Морин улаач" ХХК, "Бетеллэйнд" ХХК, "Асартайн говь" ХХК, "Таван хур" ХХК, "Hogli", "Zhi-Hang Earthwork", "Болор Аграмба" ХХК, "Хавцгайт Их хайрхан" ХХК, "Язгуурын говь" ХХК, "Бадрах од өгөөж" ХХК, "Говь түрүү" ХХК, "Ёл Ази" ХХК, "Ингүүмэл энх" ХХК зэрэг компани хамгийн их хөрсний ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогджээ. 

Тухайлбал, "Болор-Аграмба" ХХК 2014-2021 оны хооронд 4.593.6 мянган мерт/куб талбайд ажил гүйцэтгэсэн байна. Тус компанид 22.886.1 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Харин нэгдмэл ашиг сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүү Ж.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нар нэрлэгдэж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo(178.174.229.45) 2023 оны 12 сарын 04

HUULIIN DAGUU BOL MONGOL ULSIIN HAANA CH GSEN IRGEN HUN AJIL BISNES ERHLEH BUREN ERHTEI BUH ZUILIIG HARAAR BODOJ SETGEJ BAIDGAAS BOLJ ENE ULS SUNUJ BGAA YUM DAA

0  |  0
Зочин(66.181.176.114) 2023 оны 12 сарын 04

Тэгвэл сонгуульд орох тухай бодоодч хэрэггүй бас бууны нохойгоо сумлаад ч хэрэггүй шүү

0  |  0
Top