УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос "Нүүрсний сонсгол"-ыг өнөөдөр /2023.12.05/ хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Нээлттэй сонсголыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байгаа юм. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 168 хүнийг гэрчээр дууджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд олгосон газар олголт хууль зөрчсөн эсэх асуудалд шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Дүгнэлтэд Ханбогд сумын удирдлагууд иргэн, аж ахуйн нэгжид хууль бус газар олгосон болох нь тогтоогджээ.
Тухайлбал, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй 11 хуулийн этгээд 81.5 га газар эзэмшиж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газарт хууль бусаар газар олгосон нь илэрчээ. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4100 га талбайд газар эзэмшүүлсэн зэрэг зөрчил илэрсэн талаар шинжээчийн дүгнэлтэд дурдлаа.
Сэтгэгдэл ( 0 )