Татвараас зайлсхийж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийн мөрдөн байцаалт дуусжээ.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол Улсад бүртгэлтэй нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь бусадтай бүлэглэн санхүүгийн анхан шатны баримт, материалыг хуурамчаар үйлдэж, улсын төсөвт их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шалгажээ.
Улмаар иргэн “С”, “Б”, “Э” нарт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )