ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалж буй “Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.12.18/ болж байна. Сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Таван толгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа болон экспортын талаарх мэдээллийг танилцууллаа.
ХЯНАН ШАЛГАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ: “Тавантолгой” ХК-аас өгсөн их нотлох баримтаар пүүний файлд 2013-2022 онд 188 компанийн тээврийн хэрэгсэл 4567 удаа хасах хасах болон “0” утгатайгаар (-726737.9 тонн) нүүрсийг 2022 онд 165 удаа “ЭТТ тээвэр” гэх бүртгэлтэй 5896 тонн нүүрс тээвэрлэсэн.
-2013-2014 онд 41 удаагийн тээвэрлэлтээр “ажилчдын нүүрс” гэх утгатай 410 тонн нүүрс тээвэрлэсэн.
-2014-2019 онд 18.614 удаагийн тээвэрлэлтээ “Дотоодын борлуулалт” гэх утгатай 290.883.47 тонн нүүрс тээвэрлэсэн.
-Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн нэрийг тодорхойлох боломжгүй, эсвэл нэг огт бичигдээгүй 1.070.762.49 тонн нүүрс тээвэрлэсэн. 23.032 удаагийн тээвэрлэлтийн мэдээллийг дүн шинжилгээнд ашиглаагүй болгно.
Хяналт шалгалт хийсэн өгөгдөлд 2013-2022 оны хооронд 454 ААН Тавантолгой ХК-ийн уурхайгаас нийт 215.258 удаагийн тээвэрлэлтээр 15.816.086.46 тонн нүүрс ачсан байна.
Сэтгэгдэл ( 0 )