ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалж буй “Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.12.18/ болж байна.
Шинжээч УИХ-ын гишүүн Адьшаатай хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой компаниуд нүүрс тээвэр хийсэн болон тээврийн бүрдүүлэлтгүйгээр тээвэр хийсэн хамаарал бүхий мэдээллийг танилцууллаа.
Тухайлбал, Гадаадын хөрөнгө оруулалттай “Тив транс” ХХК. Үүсгэн байгуулагч Шагдаржавын Батцэнгэл. Эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн Chaoga Dalai. Тус компанийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн дүү Ширнэнбандийн Болдхуяг тус компани дээр 20211-2014 онын хооронд үүсгэн байгуулагч Шагдаржавын Батцэнгэлийн хамт 50 хувь эзэмшиж байсан.
Үүнд гэрчээр дуудагдсан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Миний бие 2005 онд Монголын Гаалиас чөлөөлөгдсөн. 2020 онд УИХ-ын гишүүнээр томилогдсон.
2012 оноос хойш миний бие, миний ах дүү, хамаарал бүхий хүмүүс “Эрдэнэс Тавантолгой” ХК болон бусад уул уурхайгаас нүүрс авах, хөрс хуулах үйлчилгээний бизнес хийсэн бол би хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Үүнийг би ард түмэндээ УИХ-ын гишүүний хувьд, Ховд аймгийн олон мянган сонгогчийн төлөөллийн хувьд хариуцлагатайгаар хэлж байна.
Энэ “Нүүрсний сонсгол” чинь зорилгоосоо хазайлаа. Гөлөг төөрүүлэх, жинхэнэ нүүрсний хулгайчдыг нуух зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа юм биш биз дээ, эрхэм Түр хорооны гишүүд ээ.
Миний бие 2022 оны зургаадугаар сард УИХ-ын 26 гишүүний гарын үсэг зуруулан дэмжүүлж, төр, хувийн хэвшлийн компаниудын нүүрс тээвэрлэлтийн борлуулалт, хил гаалийн ажиллагаанд хяналт тавих Түр хороог байгуулсан. Үүний үргэлжлэл өнөөдөр явж байна.
Олон хулгайн нүүрсний асуудлыг шалгаж, мэдээллийг цуглуулан 2023 оны дөрөвдүгээр сард УИХ-ын Хяналт, шалгалтын сонсгол хийхээр төлөвлөж, олон нийтэд сонсголын товыг зарласан. УИХ-ын удирдлагын зүгээс мөрдөн байцаалтын нууц гэдэг шалтгаанаар сонсгол хийгээгүй.
Үүний дараа зургаадугаар сард УИХ-ын гишүүн Б.Энхбаярын санаачилгаар дахин Нүүрсний хэрэг хянан шалгах түр хороог байгуулаад, асуудлыг зөвхөн төрийн болон орон нутгийн Тавантолгой хувьцаат компаниудын нүүрстэй холбоото асуудлыг хэлэлцэхээр болж, 2 дахь сонсголыг зохион байгуулж байна.
Энэ сонсголуудын үйл явцаас харахад нотлох баримтад тулгуурлаж асуудлыг ярихгүй, улс төрийн зорилгоор хэн нэгнийг харлуулах, улс төрийн захиас биелүүлэх, гол гэрчүүдийг оролцуулахгүй, том хулгайг нуух луйвар агуулах магадлалтай байна.” гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Unen uneneeree gardag um
Баримтыг яалтай. Адьшаа их ч тэвдлээ, их ч бултаж өөрийгөө хаацайлах, өрөвдүүлэх гэж үзлээ. Одоо боль доо.
ХОВДЫН ХУЛГАЙЧ УУ.