Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх (2023.12.21) өдрөө үргэлжилнэ.
Өнөөдөр /2023.12.21/ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл, Богдхан төмөр зам, Бодь Интернэшнл ХХК /Богдхан төмөр замын санхүүжилт/, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, Тавантолгойн нүүрс ачих логистикийн̆н төв, Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Зүүнбаян холбох төмөр зам, Бодь Интернэшнл ХХК /ТТ-ГС төмөр замын санхүүжилт/ гэсэн 7 асуудлын хүрээнд нотлох баримтыг шинжлэн судална.
“Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжүүлэх зорилгоор 20 жилийн хугацаатай хүүгүй, хаалттай нөхцөлтэй бондыг гаргасныг "Эрдэнэс Тавантолгой" ХХК худалдан авсан байна.
Зам, тээврийн хөгжлийн Сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нар нь тус төслийг санхүүжилтийн хуваарийг 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдөр баталсан.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжүүлэхэд нийт баталсан төсөв 1.392.2 тэрбум төгрөг. Үүнээс ЭТТ ХХК 1.336.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Үлдэгдэл төлбөр 51.4 тэрбум төгрөг байна. Энэхүү санхүүжилтээс “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд 4.8 тэрбум төгрөг хасагдсан.
Төслийн хүрээнд ЗХЖШ-ын харьяа Барилга, инженерийн цэргийн удирдах газартай нийт Зэвсэгт хүчний 8 анги нэгтгэл, 77 аж ахуйн нэгж төслийн доод бүтцийн барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан байна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй төслийн дээд бүтцийн ажил, холбоо дохиоллын суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан байна.
Үүнд улс төрийн хамаарал бүхий зургаан компани байна.
1. “Болор болд зам” ХХК 5.070.577.007.0 төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын дүү юм. Нэгдмэл сонирхол бүхий этгээд нь Б.Гарамгайбаатар.
2. “Аржроуд” ХХК 2.942.318.641.0 төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч Х.Мөнх-Эрдэнэ. “Мон арж зам” ХХК-тай нэгдмэл сонирхолтой. “Мон арж зам” ХХК-ийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирлаар нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хүү Тэнгис ажилладаг.
3. Монголзам групп” ХХК нь 24.814.198.942 төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал нь Г.Эрдэнэцогт. МОСМЕП ХХК-тай нэгдмэл сонирхолтой. Нэгдмэл сонирхол бүхий этгээд УИХ-ын гишүүн Н.Ганибал.
4. “Эрдэнэ зам” ХХК 7.104.189.100.0 төгрөгийн гэрээ байгуулсан. “Бишрэлт холдинг” ХХК-тай нэгдмэл сонирхолтой. Нэгдмэл сонирхол бүхий этгээд нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа.
5. “Говь инфрастракчер партнерс” ХХК нь 13.270.16.142.0 төгрөгийн гэрээ байгуулсан. “Говь капитал менежмент” ХХК-тай нэгдмэл сонирхолтой. “Говь капитал менежмент” ХХК-ийн эзэмшигч нь Ц.Батзулын ах Ц.Баянзул. Нэгдмэл сонирхол бүхий Ц.Батзул нь дэд ажлын хэсгийн гишүүн, Сангийн яамны газрын даргаар ажиллаж байсан.
6. Өвөрзалаат” ХХК нь 5.388.221.451.0 төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал нь Ц.Ганцэцэг. “Гүнбаялаг ХХК-тай нэгдмэл сонирхолтой. Тус компанийн эзэмшигч нь Ц.Цэнгэлийн хүүхэд Туяа. Нэгдмэл сонирхол бүхий этгээд Ц.Цэнгэл нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга.
Сэтгэгдэл ( 4 )
Хулгай хийж худал ярьдаг хүмүүний нүднүүд иймүү . Их л өтөл нүднүүд бна да . Яана да . Мөрөөрөө цагтаа цалгиж явснаараа дуусахгүй дэ . Илүү юм эзэндээ гай л чирийш дэ .
Аймшигтай шуналын дагзнууд вэ Ундармаа,гарамгай нар чинь
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)