Нээлтэй сонсгол: Х.Баттулга ирсэнгүй, Н.Удаанжаргал олдсонгүй, авлигын хаанаар “Голомт”-ын Д.Баясгалан тодров

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 12 сарын 23

УИХ-ын Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол /2023.12.21/  дөрөв дэх  өдрөө үргэлжилж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн мэдээллийг сонсов. Нийт 59 гэрчийг дуудаж, долоон асуудлаар нотлох баримтыг судалсны дотор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл, Богдхан төмөр зам, Бодь Интернэшнл ХХК /Богдхан төмөр замын санхүүжилт/, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв,ТТ-ГС болон ТТ-ЗБ холбох төмөр зам, Бодь Интернэшнл ХХК /ТТ-ГС төмөр замын санхүүжилт/-тэй холбоотой  оффтейк гэрээнүүдийн асуудал багтсан юм. Сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцсон. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцлоо.

Х.Баттулга гадаад улсад явсан тул ирэхгүй гэсэн бичиг ирүүлжээ

Сонсгол эхлэхийн өмнө гэрчээр дуудагдсан хүмүүсийн ирцийн мэдээл­лийг Хянан шалгах түр хорооны холбогдох албан тушаалтан танилцуулсан. Үүнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл сэдвээр нийт 15 гэрчийг сонсголд дууджээ. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудах мэдэгдлийг 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны 16.32 цагт  цахимаар хүргүүлсэн байна. Гэтэл түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатараас энэ сарын 19-нд "Миний үйлчлүүлэгч Х.Баттулга нь энэ сарын 22-ны өдөр Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудагдсан. Гэтэл гадаад томилолтод яаралтай явсан байгаа тул очихгүй болохыг мэдэгдэж байна" гэсэн албан бичгийг ирүүлжээ. Мухар төмөр зам бариулсан, төмөр зам уулзах цэгээсээ хэчнээн км-ээр зөрж, эдийн засгийн алдагдалд орсон гэх асуудал  Х.Баттулгатай холбогдож, түүнийг “Төмөр замын загалмайлсан эцэг” гэж нэрлэдэг ч тэрбээр ийнхүү ирсэнгүй. Мөн гадаадад “шувуучилж” яваа Н.Удаанжаргал баригдсангүй гэх үү, олдоогүй гэх үү, ийм шалтгаанаар сонсголд байсангүй.

ЗУРГААН УЛСТӨРЧ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛД 60 ОРЧИМ ТЭРБУМААР ТУСЛАН ГҮЙЦЭТГЭЖЭЭ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа Барилга, инженерийн цэргийн удирдах газартай нийт Зэвсэгт хүчний найман анги нэгтгэл, 77 аж ахуйн нэгж төслийн доод бүтцийн барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан. Улаанбаатар төмөр зам ХНН-тэй төслийн дээд бүтцийн ажил, холбоо дохиоллын суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр ажилласныг шинжээч танилцуулсан. Энэ дотор “Болор болд зам” ХХК 5 тэрбум 70 сая төгрөгийн гэрээ, “Аржроуд” ХХК 2.9 тэрбум төгрөгийн, “Монголзам групп” ХХК 24.8 тэрбум төгрөгийн, “Эрдэнэзам” ХХК 7.1 тэрбум төгрөгийн, “Говь инфрастракчер” ХХК-тай  13.2 тэрбум төгрөгийн, “Өвөрзалаат” ХХК-тай  5.3 тэрбум төгрөгийн гэрээг тус тус  хийсэн нь улс төрийн хамаарал бүхийн зургаан хүнтэй холбоотой. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, Дэд ажлын хэсгийн гишүүн Ц.Батзул, БОАЖЯ-ны ТНБД, "Эрдэнэс Монгол" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ц.Цэнгэл нарын хамаарал бүхий компаниуд  болохыг дурдав. Эдгээр компаниуд нийт 60 орчим тэрбум төгрөгийн гэрээгээр туслан гүйцэтгэж ажиллажээ.

Ц.Батзул: Сонгон шалгаруулалт хийсэн газраас хүн ирсэнгүй

Шинжээчийн танилцуулсан “Говь инфрастракчер партнерс” ХХК нь 13.270.16.142.0 төгрөгийн гэрээ байгуулсан. “Говь капитал менежмент” ХХК-тай нэгдмэл сонирхолтой. “Говь капитал менежмент” ХХК-ийн эзэмшигч нь тухайн үед Дэд ажлын хэсгийн гишүүн, Сангийн яамны газрын даргаар ажиллаж байсан Ц.Батзулын ах Ц.Баянзул гэсэн мэдээлэл гарсан. Сонсголд гэрчээр  оролцсон Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул дээрх  асуудалд  тайлбарыг өгсөн юм.

Тэрбээр  "Би Дэд ажлын хэсэгт Хэрэг эрхлэх газрын даргын захирамжаар орж ажилласан.Энэ ажлын хүрээнд нийтдээ 2382.6м урт 27 гүүр барих ажил байсан. Үүний сонгон шалгаруулалт нь “Улаанбаатар Төмөр зам” ХНН хийсэн. Өнөөдөр сонгон шалгаруулалт хийсэн газраас нэг ч хүн ирээгүй байна. Үүн дээр хамгийн уртдаа 226м урт гүүр, хамгийн богино нь 13.9м гүүр барихаар ТЭЗҮ-д туссан байдаг. Манай ах Говь капитал менежмент компанийн 17 хувийг эзэмшдэг. Нийтдээ зургаан хүн хамтран эзэмшдэг, гүүр барьдаг, үндсэндээ үндсэн үйл ажиллагаа нь Оюутолгойн далд уурхайн гүнийн барилгажилтын ажлыг гүйцэтгэдэг компани юм. "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс ийм хэмжээний гүүр барих тусгай зөвшөөрөл бүхий бүх компанид санал хүргүүлж, үнийн саналыг нь авч, сонгон шалгаруулалт хийгдээд Дэд ажлын хэсэг дээр орж ирсэн. Тухайн үед Ажлын хэсгийн ахлагчаар ЗХЖШ-ын дарга н.Ганзориг генерал байсан. Ажлын хэсгийн даргад “энэ компанийг манай ах эзэмшдэг учраас үүнд би оролцох боломжгүй байна” гэж татгалзаад хурлын протоколд танилцуулсан” гэлээ.

НЭГ ИХ НАЯД, 392 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН ТӨМӨР ЗАМ ХҮЧИН ЧАДЛЫНХАА 10 ХУВИЙГ АШИГЛАДАГ

Геополитикийн өндөр ач холбогдолтой гэгдэж байгаа дээрх төмөр зам нь Хятад, Орос руу нүүрс гаргаж байгаа юу. Төмөр зам баригдсаны дараах үр дүн, зардлаа хэдэн жилийн дараа нөхөхөөр байна вэ.  Ачаа явж байна уу, нүүрс гаргаж  байна уу. Владивостокоор дамжаад Япон, Солонгос руу манай улс нүүрсээ зарж байна уу гэсэн асуултад шинжээч дүгнэлтээ танилцуулсан юм. Тэгвэл хоёр хоногийн өмнө  байдлаар буюу “Монголын төмөр зам” ТӨХК-иас авсан мэдээллээр Цогтцэций-Зүүнбаян, Цогтцэций-Ханги чиглэлийн төмөр замаар ачаа тээвэрлэсэн орлого 2022 онд 13.2 тэрбум төгрөг, 2023 онд 51.5 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 2022 оны гүйцэтгэлээр 732600 тонн ачаа тээвэрлэсэн. 2023 оны гүйцэтгэлээр 1.5 сая тонн ачаа тээвэрлээд хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэг  их наяд 392 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан төмөр замын уг төсөл нь хүчин чадлынхаа дөнгөж 10 хувийг л ашиглаж байна.

НҮҮРС НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭ ХИЙХДЭЭ  “БОДЬ ГРУПП-Т ДАВУУ ЭРХ ОЛГОЖЭЭ

Богдхан төмөр замын төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн хүрээнд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээний асуудлаарх шинжээчийн дүгнэлтэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 28, 7-ны өдрийн 31 тоот тогтоолуудаар их хэмжээний хэлцэл хийх эрхийг Б.Ганхуяг захиралд олгосон байна. Энэ хүрээнд тунель, эстакадан гүүр байгуулахад шаардагдах 734 сая ам.долларын санхүүжилтийг нүүрс урьдчилан борлуулах болон бусад хэлбэрээр санхүүжүүлэх гурван талт гэрээ байгуулах эрх олгожээ. Энэ хүрээнд 2022 оны зургаадугаар сарын 27-нд гэрээ байгуулагдсан гэсэн мэдээлэл дурдагдав. Мөн "Нүүрс нийлүүлэх гэрээ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК болон “Бодь групп”-ийн хооронд байгуулагдаж, хамгийн багадаа таван жил үргэлжлэхээр хугацааг тогтоожээ. Гэрээний төлбөрт мөнгөөр 43 тэрбум төгрөг, нүүрсээр 88.2 тэрбум төгрөгийг төлсөн. Одоогоор ямар ч гүйцэтгэл байхгүй байна. Гэрээ байгуулахдаа 13 хувийн хөнгөлөлт үзүүлжээ. Тухайн үед үнэ баталгаажуулах хуудас дээр 3, 4 дүгээр давхаргын коксжих нүүрсний үнэ 130.66 ам.доллар гэж байсан. Харин гэрээг байгуулахдаа 13 хувийн хөнгөлөлт үзүүлснээр 113.46 ам.доллар болгожээ. Энэ хөнгө­лөлтийн улмаас дөрвөн сая ам.доллар алдсан байна” гэв.

 

Т.Доржханд: Д.Эрдэнэбилэгийн дараа дахиад нэг хаан гараад иржээ, тэр нь Д.Баясгалан...

Шинжээч дүгнэлтээ танилцуулсны дараа Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ажлын хэсгээс шаардсан материалыг өгөхдөө “Бодь групп” хойрго хандсаныг шүүмжлэв. Тухайлбал, материалыг сонсгол хийх өдрийн өмнөх орой  21.30 цагийн үед ирүүлсэн. Ингэхдээ гэрээний мөнгөн дүнг даруулсан, дамжуулсан гэрээнүүдээ бүгдийг нь нууцалсан байгааг онцлоод "Д.Баясгалан бол Монголын хуулийг шүүхтэй нь, төртэй нь худалдаад авчихсан гэж итгэчихсэн хүн байна. Намайг анх УИХ-ын гишүүнээр томилогдоход Улсын Дээд Шүүхийн шүүгчээр өөрийнхөө хуульчийг нэр дэвшүүлчихсэн явсан. Бид таслан зогсоож байсан. 13 хувийн хөнгөлөлт үзүүлсэн гэдэг чинь авлига шүү" гэв. УИХ-ын гишүүн Т.Доржханд "Монгол Улс 2016 оны үе хүртэл нэг “хаан”-тай гээд л, тэр бүү хэл барааг нь харчихаад  үхэх юмсан гээд Ц.Нямдорж гэж хүн хэлж  байсан. Тэр нь Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг гэж хүн байсан. Түүнээс хойш дараагийн нэг хаан гараад иржээ гэж харагдаад байгаа. Тэр нь “Голомт” банкны эзэн, "Бодь"-ийн эзэн Д.Баясгалан. Түрүүн хэлсэнчлэн хууль, шүүхтэй нь худалдаж авах гэж “ажиллаад” явсан байна. Монголын эдийн засгийг банкирууд нь базаад тэнд уул уурхай хийдэг, энэ талд төмөр зам барьдаг гээд энэ чинь дэлхийн түүх. Солонгост ингэж л  явсан, ийм үед авлига, хээл хахууль гаарч байсан. Африк, Латин Америкийн түүхүүд ингэж явдаг. Үүнийг таслан зогсоох цаг нь болсон байх шүү" гэлээ. Харин “Бодь групп”-ийн захирал Д.Баясгалан “2020-2021 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК бүтэн жил зогссон. Монгол Улс ч санхүүжилтгүй болсон. Бид ч санхүүжилтгүй болсон. Тиймээс бид гэрээнд заасан үүргийнхээ дагуу манай компанид нүүрс худалдан авагчид болон гадна, дотны банк санхүүгийн байгууллагаас нийт дүнгээрээ 325.8 сая долларыг босгож, төмөр замын төслийг дуусгасан. Дунджаар 173.6 сая долларын санхүүжилтийг бид өөрсдөөсөө босгож байсан. Зөвхөн 2021 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 72 сая долларын санхүүжилт авсан гэсэн” тайлбарыг өглөө.

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.214.171.138) 2023 оны 12 сарын 25

exnees ny xediig buudchik oor songolt alga ugaasaa tsaddaggyi betduud baunaa

0  |  0
boldoo(178.174.229.45) 2023 оны 12 сарын 24

ENHBAYAR GJ ULAAN HUVSGALCH GAR ARDIIN NAMIIN 3 TOM HULGAICHIIN HERGIIG DARAH GJ BAAHAN JUJUG TAVIAD MUU MULGUU CHIN

0  |  0
зочин(202.55.188.124) 2023 оны 12 сарын 24

Хулгайч нарт алдсан мөнгөө улс буцааж төлүүлж иргэд бид ноогдол ашгаа авья. Юун 2021,2022,2023 ноогдол ашиг гэж яриад байгаан өмнөх 10 гаруй жилийн ноогдол ашиг яахын? Хэдхэн хулгайч арав гаруй жил идчээд иргэдэд болохоор хоосон юу ч өгөхгүй ямар зэвүүн юм бэ?

0  |  0
S(66.181.178.210) 2023 оны 12 сарын 24

AX NRT SEXSEER80955877

0  |  0
S(66.181.178.210) 2023 оны 12 сарын 24

ANYSDN80955877

0  |  0
Хөвсгөл(172.91.182.247) 2023 оны 12 сарын 24

Нүүрсний үнэ нэг тонн нь 200-300 доллар хүрсэн байхад Голомтын Баясгалан 60 доллараар тооцож нүүрс аваад дамлаж зарж хагартал баяжсан. Одоо тэгээд Монголын шүүх,цагдааг тэр чигээр нь худалдаж авсан

0  |  0
zochin(59.153.113.217) 2023 оны 12 сарын 24

Баттулга айгаад ирээгүй байхоо, хулчгар хүн юм байна

0  |  0
Ц.Батаа(66.181.178.22) 2023 оны 12 сарын 23

Өмнө нь нүүрсний том хулгайч байж сонсгол гэж хийж байгаагүй.\nЭнэ цагийн их хулгайг ил болгохоор олон дарамт,дургүйцэл дор хийсэн сонсгол боллоо. Үнэн олны талд байхад цөөхөн луйварчид хол явахгүй.

0  |  0
Ажил хийсэн хүн(66.181.180.208) 2023 оны 12 сарын 23

Голомтын Баясгалан хийх ажлаа хийсэн. Төмөр замын үнээ төгрөгөөр өгөөгүй байдаг. Нүүрсээр ав гэсэн байгаа юм.

1  |  0
Бодит байдал(66.181.190.161) 2023 оны 12 сарын 23

Ажил хийсэн Баясгалан руу дайрах хэрэг бий юу?.Энэ ажлыг чинь хэн нэг Монгол хүн хийсэн болохоор атаархаад байгаа биш биз.Та нар Баясгалангаас булааж авсан Богд хан төмөр замыг оросууд барилаа юу,харж л байгаарай хэзээ ч барихгүй учир 30 жилийн дараа наад үлгэрээ яриад сууж байна.Эгийн голын цахилгаан станцыг бариулахгүй оронд нь цахилгаанаар хангана гээд байсан одоо тэгэхэд хуучин өгч байсныхаа хагасыг өгч өдөр болгон ээлжээр тог хязгаарлаад байж байна. Ид хүйтэн эхлэхэд шатахуун ,тог тасарч байгааг тохиолдол гэж харж байвал дүүрсэн тэнэг амьтас л тэгж бодох байх .

1  |  0
Шигшээ(66.181.188.40) 2023 оны 12 сарын 23

Хөөе! Чи битгий хадуур.!!!!! Гаднаас 325 сая доллор босгосон гэж сонсгол дээр ярьсан. Гэтэл тэр нь батлагдаж нотдогдоогүй. Өөоөөр хэлбнл хөнгөдөлттэй үнэ шууд гэрээ нууцад оруулсан гэрээ гуоаваар өөрөө баяжиж бирд болжээ. Үүнп гам улс төр огт хамаагүй. Улс хохиролоо барагдуулах байдгүй\n ГОЛОМТ БАНКАА өгөөдч дороос нь босохгүй бизээ!!!!!

0  |  0
Zochin(185.177.125.173) 2023 оны 12 сарын 23

За даа, МАН-ын малнуудын шоуг харсаар залхлаа! Хужаа Баясгалан мөнгө босгоод зөндөө ажил хийсэн л байна даг, анхааралтай уншдаг хүнд маш тодорхой хариулт өгсөн байна лээ. Ашиг харж ажил хийж байгаа хүн өөр яах юм?! Женкод бол түй ч хамаагүй асуудал! Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд байсан Ч.Хүрэлбаатар нараа дуудаж авчраад байцаагаач, эргүү дагзнууд аа! Засгийн Газар мөнгө зарцуулж байж юугаа харж байсан юм?! Одоо шоу болгож гонгинохоо больж үз! Халтар царайт, До Яамны дарваан нар өөрсдөө нэг хадаас хадаж аж ахуйн ажил хийж үзсэн үү?!

2  |  0
Top