Илон Маскийг хар тамхи хэрэглэсэн гэж сэжиглэж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 08

“Tesla” болон “SpaceX” компанийн захирлын зөвлөл үүсгэн байгуулагч Илон Маск мансууруулах бодис хэрэглэдэг хэмээн сэжиглэн, түүний эл үйлдэл тус компаниудын хувь заяанд нөлөөлнө хэмээн болгоомжилж байна гэж “The Wall Street Journal” бичжээ.

Тус хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, компанийн удирдлагууд Маскийн эсрэг тэсрэг байр суурь, үйлдэлд санаа зовниж буй аж. Тэд Илон Маскийг хар тамхи хэрэглэдэг байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа ч нотлох баримт дэлгээгүй байна. Маскийн “SpaceX” компани улстай олон сая ам.долларын өртөгтэй гэрээ байгуулахад саад болж болзошгүй гэж болгоомжилж байна.

Харин түүний өмгөөлөгч Алекс Спиро тэрбумтан тогтмол шинжилгээнд хамрагддаг бөгөөд түүний цусанд мансууруулах төрлийн бодис хэзээ ч илэрч байгаагүй хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top