Дэлхийн улс орнуудад гал сөнөөгчид сард хэдэн төгрөгийн цалин авдаг бол? Хүний алтан амь, эд хөрөнгө, улсын объектыг аврахын төлөө эх орондоо амиараа тангараг өргөдөг эрхэм хүндтэй, эрсдэлтэй энэ албанд зүтгэгчдийн сард авдаг цалин Payscale.com-д мэдээлснээр дунджаар ийм байна.
АНУ
АНУ-д гал унтраах албанд ажиллах нь нэр хүндтэй, өндөр цалинтай алба юм. Тус улсад гал сөнөөгч болохын тулд дээд боловсрол хэрэггүй. Харин биеийн болон онолын бэлтгэл хэрэгтэй. Мөн эмнэлгийн мэдлэгтэй, сэхээн амьдруулах чадварууд зэрэг олон зүйлийг эзэмшсэн байх ёстой. Дэлхийн бүх улс оронд гал сөнөөгчийн эзэмшсэн байх ёстой эдгээр ур чадвар, шаардлага ижил юм.
Гал сөнөөгчөөр мэргэшихэд албан тушаалаасаа хамаараад 3-4 сараас таван жил хүртэл сурна. Гал сөнөөгчид сард ойролцоогоор 4416 ам.доллар /15.1 сая гаруй төгрөг/-ын, жилд дунджаар 47-55 мянган ам.долларын цалин авдаг аж.
АНУ-д гал сөнөөгч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд оршуулгын ажлыг улс дааж, ар гэрт нь 500 мянган ам.долларын нөхөн олговор өгч, үр хүүхдийнх нь боловсролд төрөөс хөнгөлөлт, туслалцаа үзүүлдэг байна.
Канад
Канадад гал сөнөөгч болоход АНУ-тай адил шатны дамжлагаар суралцаж, албан тушаалаасаа хамаараад сарын цалин нь өөр өөр байх юм. Дунджаар цагт 21.7 ам.доллар, сард 3953 ам.доллар /10 871 450 төгрөг/-ын цалин авна.
Их Британи
Өндөр хариуцлага, нэр хүндтэй, өндөр цалинтай энэ албанд зүтгэгчид цаг дунджаар 19.1 ам.доллар, сард 3176 ам.доллар /10.8 сая гаруй төгрөг/-ын цалин авдаг байна.
Гал сөнөөгч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд оршуулгын ажлыг улс дааж, ар гэрт нь нөхөн олговор өгөх зэрэг төрөөс үзүүлэх тусламж дэмжлэг нь дэлхийн ихэнх улсад хэрэгждэг.
Австрали
Австралид гал сөнөөгчдийн сарын цалин дунджаар 4064 ам.доллар /13.9 сая төгрөг/.
Норвег
Норвегийн гал сөнөөгчид сард дунджаар 4145 ам.доллар /14.1 сая төгрөг/-ын цалинтай.
Швейцар
Payscale.com-ын мэдээллээр тус улсад гал сөнөөгчид сард 6813 ам.доллар /23.3 сая төгрөг/-ын цалин авдаг байна.
ОХУ
Хойд хөрш ОХУ-д жирийн гал сөнөөгч багш нарын адилаар сард дунджаар 30-35 мянган рублийн /1.4 сая төгрөг орчим/ цалин авдаг аж.
Украин
Украинд гал сөнөөгчдийн сарын цалин Оросынхоос арай илүү. Тус улсад энгийн гал сөнөөгч сард 52410 рублийн /2.1 сая төгрөг/ цалинтай.
Монгол Улс
Монгол Улсад ажиллаж буй гал сөнөөгчдийн дундаж цалин 700-800 мянган төгрөг байдаг гэсэн мэдээлэл бий. 2023 онд гал сөнөөгчдийн цалин 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд гал сөнөөгчдөөс дээш албан тушаалтны цалин 500 мянга хүртэлх төгрөгөөр нэмэгджээ.
Сэтгэгдэл ( 5 )
orkoo , chi mongoloo ter tom gurnuudtei kharitsuulaad yakh ni we , ter mungu chini manaikh shig yaduu ulsad baikhgui, e/ z oilgodog uu
Хүүеээ арайчдээ 800 мянга арай үгүй байлгүйдээ бүүр багадаа 3 саяыг өгөөчээ амиараа дэнчин тавьж ажилладаг аврагчид шүү дээ.
арай хэтэрхий бага юмаа
ene setgulch nertei malnud ugasa im medrel yumu eswel bolowsrol medleg gej noil zachihsan malnud bdinmu… mongolin tsaling busad edin zasag hugjil undurtei ulsudtai haritsulad maltad bhin yostoi im pizda nar setgulch hij bna gej bodhor l ….
Ийм харьцуулалт бичихдээ бас нэг америк, нэг англи хүн болон нэг монгол ямар хэмжээний баялаг бүтээдэг болохыг харьцуулаад дээ, тэгэхгүй бол монголчууд валют олох юу ч хийдэггүй буюу маш бага баялаг бүтээдэг боловч америк маягийн цалин авах тухай мөрөөдөх нь утгагүй шүү