Гал сөнөөгчдөд зориулж хиймэл оюун ухаан бүхий дуулга бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

 

Шотландын судлаачид гал сөнөөгчдөд өтгөн утаанд хүнийг түргэн илрүүлж, аврахад туслах хиймэл оюун ухаан бүхий дуулга бүтээжээ.

Эдинбургийн Үндэсний робот хөгжлийн төвийн судлаачдын багийн бүтээсэн эл дуулганд дулаан мэдрэгч, радарын технологи суулгажээ. Эл төхөөрөмж гал сөнөөгчдөд утаатай орчны зураглалыг гаргаж, аюулд өртсөн хүнийг богино хугацаанд илрүүлэхэд тусалдаг байна. Нэг кг хүрэхгүй хөнгөн жинтэй төхөөрөмжийг гал сөнөөгчийн ямар ч дуулганд суурилуулах боломжтой аж. “Гал сөнөөгчид баатрууд гэдгийг бид бүгд мэднэ. Тэд утаатай, харанхуй орчинд харах, ямар ч нөхцөлд шийдэл хайх супер баатруудын чадвартай байх ёстой” гэж багийн гишүүн Крис Шиаошуан Лю ярьж байна. Эл ухаалаг дуулга нь гал сөнөөгчдийн аюулгүй байдлыг мөн хангах зориулалттай гэж тэрбээр онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.27.19) 2022 оны 10 сарын 11

Маш сайн. Баярлалаа

0  |  0
Top