Байр зүйн зургийн ашиглалт нь гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, үүссэн нөхцөл байдлыг зурагт оруулж үр дүнтэй шийдвэр гаргах, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, хүн хүч, нөөц хангалтыг тооцож, улмаар үйл ажиллагаанд ашиглаж хэвшсэнээр бүх шатанд нэгдсэн ойлголттой ажиллахад чухал ач холбогдолтой юм.
Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас Үндэсний батлан хамгаалахын их сургуультай хамтран “Цэргийн байрзүйг үйл ажиллагаандаа ашиглах аргачлал” сэдэвт сургалтыг энэ сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнүүдэд цэргийн байр зүйн зургийн ашиглалт, команд штабын сургууль зохион байгуулах, бодлого-төлөвлөлтийн, шийдвэрийн, даргын ажлын болон маршийн зураг үйлдэх, хөтлөх мэдлэг дадлага, ур чадварыг эзэмшүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )