Улсын хэмжээнд 50258 албан тушаалтан ХАСХОМ бүртгүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 16

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2023 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд нийт 127 байгууллагын 50258 мэдүүлэг гаргагч хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргасан байна. Мэдүүлэг гаргавал зохих нийтийн албан тушаалтнуудаас 1 хүн буюу АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн  нэр бүхий мэдүүлэг гаргагч хуулийн хугацааны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаагүй байна.

Мэдүүлэгтэй холбоотой дэлгэрэнгүй тайлан мэдээ нэгтгэх ажил 2024 оны 2 дугаар сарын 17-ноос 3 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(103.212.117.105) 2024 оны 02 сарын 18

Мэдүүлэг гаргагч бүр хулгайч, авилгачид байгаа, Эмнэлэг, боловсрол гэж эхлээд цаашаа хөвөрнө.

0  |  1
Top