Сурагч охиныг доромжилсон иргэнийг торгожээ

2024 оны 02 сарын 29

Хойд хөршийн Челябинск мужийн Миасс хотын оршин суугч эрэгтэй охиныхоо ангийн хүүхдийг доромжилсон зөрчлөөр 4000 рублээр торгуульжээ.

Тухайн иргэн охиныхоо ангийн хүүхдийг сургууль дээр, ангийхных нь дэргэд үгээр доромжилсон байна. Оросын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар тэрбээр багш нь байхгүй байгааг ашиглан охиныхоо ангийн эмэгтэй сурагчийг доромж үгээр хэлжээ.

Ангийнхныхаа дэргэд доромжлуулсан охины эцэг, эх нь өргөдөл гаргасан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top