Хэрэв Израил Газын зурвасын өмнөд хэсэг дэх Рафах хот руу довтолбол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас Израилд үзүүлж буй цэргийн тусламжаа хязгаарлах асуудал тавигдана гэж “Politico” хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ.
Үүнтэй зэрэгцэн Израилын Засгийн газар дахь эх сурвалж Рафах хот руу довтлох нь зайлшгүй асуудал биш хэмээн онцолсон байна. Газын зурвас, Египетийн хил дээр оршдог тус хот руу орохоос өмнө эхлээд энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, цэргүүдийг бэлтгэх ёстой гэж тус хэвлэлийн эх сурвалж ярьсан байна. Нөгөө талаар, Израил Рафах хотын энгийн иргэдийг хамгаалах найдвартай бөгөөд биелэгдэхүйц төлөвлөгөөгөө АНУ-ын засаг захиргаанд танилцуулаагүй байгаа гэж эх сурвалж тодруулжээ. Жо Байден ийм алхам хийхэд бэлэн байгаа нь Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Байден хоёрын харилцаа туйлын таагүй хэмжээнд хүрснийг илтгэж байна гэж “Politico” онцолжээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Оливиа Далтон энэ талаар тайлбар хийхдээ “Ерөнхийлөгч Жо Байден илүү үр дүнтэй арга зам бий гэж үзэж байгаа” хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )