Б.Батцэцэгийг рейтингээр илүүрхэх хүүхэн МАН-д алга гэв үү

2024 оны 03 сарын 21

Улс төрийн намууд ямар хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээ ярилцаж эхэлсэн гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос сонсогдсон. Эрх баригч МАН-ын дотоодод нэлээн юм болж байна уу гэх ажиг сэжиг бүхий мэдээллүүд ч гарсан. Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэр дэвших болзлыг “чангалж”, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст УИХ-д нэр дэвших, тэр тусмаа жагсаалтад бичүүлэх боломж байхгүй гэдэг дээр хатуу зогсож байгаа. Дээр нь нийгмийн төлөөллөөс өдгөө ид ажиллаж, салбарынхаа тогоонд “буцалж” яваа багш, эмч, инженер, малчдыг жагсаалтад оруулна хэмээн өнгөрсөн жил улсын нэгдсэн төсөв, бүсчлэлийн асуудлаар орон нутгийг тойрохдоо амлачихсан. Үүнийг нь намын бүлэг, даргын зөвлөл, удирдах шатанд бүгд хүлээн зөвшөөрсөн. МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дээрх шийдвэрүүдийг олон нийтэд мэдээлж “МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон улстөрчийг нэр дэвшүүлэхгүй” гэж мэдэгдсэн нь нам дотроо төдийгүй улс төрийн хүрээнд багагүй долгионыг үүсгэж, бүлэглэлүүд дургүйцлээ илэрхийлэхдээ түүн рүү гол байг чиглүүлж буй.

Генсекийн хэлснээр бол МАН-ын хувьд нэр дэвшигчийг өөрийнх нь хүсэлтээр нэр дэвшүүлэх гэдэг асуудлыг авч хэлэлцэхгүй. Олон нийтийн зүгээс тухайн тойргийг хэнээр төлөөлүүлэхийг хүсч байна. Тэр нэр дэвшигчийг дэвшүүлнэ гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа. Тэр зарчмын дагуу явна.

Ингэхдээ эхэлж тойргууд дээр судалгаа зохион байгуулаад, тавдугаар сарын 20-ны дотор багтаан долоо хоногийн хугацаанд нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагаа зохион байгуулна гэсэн. Тэгвэл эрх барьж буй улс төрийн том хүчний хувьд 2024 оны сонгуулийн МАН-ын жагсаалтад бичигдэх 48 хүн хэн байх вэ гэдэг анхаарын төвд байгаа. Тэр дотор 30 хувийн квотод багтана гэсэн хүлээлт хүүхнүүдийн тэсвэр тэвчээрийг барж байгаа бололтой. Өргөдлөө намдаа өгцгөөсөн гэх мэдээлэл байна.

 

Нийслэлд Х.Булгантуяа, Ч.Номин нар өнгөлөх үү?

 

Тусгаар тогтнолын ордон болон Төрийн ордноос дуулдаж буй мэдээллийн зах зухаас шүүрдвэл МАН-ын хувьд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, МАН дахь Эмэгтэйчүүдийн холбооны дарга Х.Булгантуяа нийслэлийн “зүүн бүс”-ийг, харин Соёлын сайд Ч. Номин баруун талаа өнгөлж сонгуульд оролцоно гэсэн сураг байна.

Сонгинохайрхан дүүргийнхнийг УИХ-д төлөөлсөн ТВ од П.Анужин, Б.Жаргалмаа нар болон Сүхбаатар дүүргээс сонгогдсон Ц.Мөнхцэцэг нар судалгаагаар гарч ирээгүй тул  дэвших эрх авч чадалгүй хасагдсан гэх “шум” ч бас дуулдаж буй.

 

Хөдөө орон нутагт Б.Батцэцэг намынхаа хүүхнүүдийг хошуучилна

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын хоёр  ч танхимд  мэргэжлийн бөгөөд  өндөр рейтингтэй ажиллаж байгаа гэж улс төрийн хүрээнийнхэн  дүгнэдэг. Тэрбээр судалгаанд ч өнгөлж орж ирсэн гэнэ, ингэхдээ нийслэлд ч, орон нутагт жигд өндөр рейтингтэй яваа гэлцэж байна. Сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Баянхонгор, Өвөрхангай, Архангайн бүсэд түүнтэй өрсөлдөх эмэгтэй лав нам дотор нь одоогоор тодроогүй аж.

 

Төвийн бүсэд гал гарна

 

Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшихээр одоогийн УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Б.Өнөрболор, 2016-2020 онд сонгогдож асан Н.Оюундарь нар нэрээ өгсөн сурагтай. Ийнхүү нэг намын эмэгтэйчүүд олноороо өрсөлдөх тойргоор төвийн бүс тодроод байгаа ажээ.

 

Го.Мөнхцэцэг говийн бүсээс хасагдсан уу?

 

Яруу найрагч, Монголын Зохиолчдын хорооны дарга асан Г.Мөнхцэцэг энэ удаа жагсаалтад орох бололтой. УИХ-д хоёронтоо суудал авчирч, Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж асан “Мон Уран”-ийн Б.Наранхүүгийн эгч Б.Саранчимэг, Сонгинохайрханы гэх тодотголтой, цаашилбал Д.Сумъяабазараар бараг овоглогддог Н.Баярчимэг гэх эмэгтэй говийн аймгуудад нэр дэвшихээр саналаа өгсөн гэнэ. Ийнхүү Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговийн тойрогт МАН-аас Чимэг нэртэй хоёр эмэгтэй өнгө, жавхаагаа өргөн сонгуульд хүч үзэх нь ээ.

 

Харвардчуудын тойрог тодроогүй 

 

Д.Оюунхорол энэ удаа нэр дэвшихгүй бололтой. Түүнийг оны өмнө ажлаа өгөхөд нэр дэвших нь гэсэн таамаг өрнөж байсан. Тэрбээр байнга тойрогт дэвшиж, хүндхэн өрсөлдөөнөөс сугаран гарч гайхуулж ирсэн нь үнэн. Парламент дотроо ч гишүүдийг эр, эмгүй тархидан “базаж” чаддаг байсан орон зай нь үгүйлэгдэж байна. Нөгөө талаар “Одоо болно, унтаахай” гэх мэт хоч зүүсэн тэрбээр Завхандаа бол бат гэсэн судалгаа гарчээ. Нийт олон даяар танигдсан гэж үзэх үндэстэй ч МАН энэ удаа хууччуулаасаа салах бодлого барьж байгаа. Харвардчууд болох Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо, Ховдын Засаг дарга Э.Болормаа, өдгөө хотын орлогч хийж буй О.Номинчимэг гэсэн залуу эмэгтэйчүүдэд боломж бий. Гагцхүү тойргууд тодорхойгүй байгаа сурагтай.

 

Н.Энхбаярын 30 хувьд хэн багтсан бэ?

 

МАН-ын тойрог хуваарилах, 48-ын жагсаалт батлах, эмэгтэйчүүдийн 30 хувийн квот гээд бүх шатанд “Н.Энхбаярын 30 хувь” гэсэн баталгаат орон зай бий. Экс Ерөнхийлөгч, МАХН-ыг тэргүүлж, сөрөг хүчин АН болон бусад намтай хамтран угшил нэгт Ардын намыг шахаанд оруулж, саналыг нь хувааж, улс төрийн талбарт тоглож явсан бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тухайн үеийн МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй томоохон тохироо хийсэн. Ингэснээр намаа татан буулгаж, МАН-тай нэгтгэсэн. Тэдний хооронд тохиролцсон гэрээнд дээрх “30 хувь” гэсэн заалт бий. Тэр нь татан буугдсан МАХН-ынхан буюу Н.Энхбаярын “цэргүүд”-ийг ажил, албан тушаалтай болгох, сонгуульд нэр дэвшүүлэх, гэх мэт эрхийг эдлүүлнэ гэсэн утгатай. Түүнээс хойш бага сага албан тушаалд томилсон юм бий л байх. Гомдогсод ч бас цөөнгүй үлдсэн. 2024 оны сонгуульд Н.Энхбаярын 30 хувийн квот бүрэн хэрэгжинэ, жагсаалтын дээгүүр З.Баянсэлэнгэ “жаалж явна” гэх сурагтай зэрэгцэн шүүх дээр хэрэг нь хараахан цайраагүй гэж хэлэх нэгэн ч байна. Чухам хэн хэний нэр бичигдсэн нь МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж, улс төрийн гол стратегийг нь боловсруулж суугаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын энгэрийн хармаанд байгаа биз ээ.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.27.227) 2024 оны 04 сарын 25

Энэ Батцэцэг гэж Баттулгатай карма нэг, ЭТТ-н нүүрсний хэрэгт холбогдсон, зБЗ- ийн 2 удаагийн өртэй, ,зальхай муур шиг авгайг одоо болоих хэрэгтэй. Одоо өр зээлээ төл, нүүрсний хэрэг, ЖЕНКО- той хамтарсан элвэд хулдгайгаа ил ,арга.

0  |  0
Зочин .. (202.179.27.227) 2024 оны 04 сарын 16

Ховдын Э. Болормаа гэж залуу өндөр боловсролтой шуурхай ажиллагаатай сайн охин байна. Үүнийг нэгд авах нь зүйтэй_

0  |  0
...........(202.179.27.227) 2024 оны 04 сарын 16

Солонго, Булгантуяа, Номин зэрэг залуу боловсролтой хүүхэүүд хэрэгтэй. Батцэцэг заль нь дэндсэн хөгшин авгай. Дагнан засвартай зураг тавиулна. Ичмээр. Паалгар балай хятад авгай. Угсаа гарлы нь ээж талаас нь сайн судлаах хэрэгтэй

0  |  0
Зочин(202.179.27.227) 2024 оны 04 сарын 16

Энэ муухай худалч, ззальхай, мэдлэггүй, эргүү авгай одоо боль. Чи тэр ном мэтгүүлийн хэвлэлээ ажиллуул.

0  |  0
МБ(66.181.179.92) 2024 оны 03 сарын 21

Хамгийн нэр цэвэр нь Ц.Мөнхцэцэг л бна даа.Сарангэрэл Өнөрболор Анужин нэр дэмий биз дээ...\n

0  |  0
Төөмөө(66.181.179.33) 2024 оны 03 сарын 21

Батцэцэг, Булгантуяа, Солонго нар дэвшихгүй бол МАН- аас өөр ямар эмэгтэй байхав дээ. Сүхбаатар дүүргээс гарсан Мөнхцэцэг гишүүн байхад илүүдэхгүй л хүн дээ. Жаргалмаа, Анужин, Сарангэрэл, Сарантуяа, Өнөрболор, Ундрам нар одоо болно. Та нар хэрэггүй, гарах ч үгүй, бусдадаа боломж олго. Оюундарь боломжийн, энэ хэдрээсээ л хуруу дээгүүр.. Тэгээд тунгааж дээ.

0  |  0
Зочин (59.153.112.153) 2024 оны 03 сарын 21

Үнэн үнэн

0  |  0
хаха(124.158.111.240) 2024 оны 03 сарын 21

Саранчимэг гээд дүүп авгай ундрам гээд бөгс мөнгө хоёроороо бүх юм шийдчихдэг хүүхэн 2 намаа чангаах вий

0  |  0
засс(124.158.111.240) 2024 оны 03 сарын 21

Батцэцэг хэдэн айлчлалаас өөр юм хийгээгүй гадаад харилцааг эдийн засагжуулах ард түмэнд өгөөжгүй дарга нарын хиймэл хүүхэн шиг хөлдүү эмэгтэйшт ард түмэн айлчлал идэхгүй гадаад худалдаа нойл

0  |  0
Ga(66.181.186.209) 2024 оны 03 сарын 21

Батцэцэг.хэрэггүй штэ

0  |  0
Зоригт (103.57.92.229) 2024 оны 03 сарын 21

Чинбат хулгайчын хавтгай халтар авгай онколдоно онколдуулна чамайг

0  |  0
иргэн (202.9.46.32) 2024 оны 03 сарын 21

Батцэцэг сайд сайн ажиллаж байгааг бид харж байна. Манай гадаад харилцаа дажгүй байгаа шүү. Амжилт хүсье.

2  |  0
зочин(103.57.95.12) 2024 оны 03 сарын 21

чадвартай хүмүүс нь гадагш гарч эсвэл хувийн бизнес эрхлэж байна даа чадвартай эмэгтэйчүүд гаргамаар байна дээд шүүхэд байсан эмэгтэйчүүд бол хууль сайн мэднэ дээ

0  |  0
DR. ADITYA(102.88.36.211) 2024 оны 03 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.88.36.211) 2024 оны 03 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.88.36.211) 2024 оны 03 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(139.5.219.246) 2024 оны 03 сарын 21

Номин Булгантуяа Саранчимэг Солонго нар бол ажлаараа олонд хулээн зевшеергдсен боловсролтой бусгуйчууд.

1  |  0
Зочин(139.5.219.246) 2024 оны 03 сарын 21

Олон сайхан чадварлагууд нь гудманд» лааз ешиглеж» эсвэл гадаадад ажиллаж сурч бгаа.

0  |  1
Зангараг(66.181.177.165) 2024 оны 03 сарын 21

21 р зуунд Оросыг дайн хийнэ, Монголд ядуурал бий болно гэж би бодож байгаагүй. Гэтэл тийм болов. Шалтгаан нь коммунизмын үеийн босоо удирдлагаасаа салаагүй генээ авч үлдсэн ардчиллыг нураагч намууд энэ 2 оронд засаглаж байгаагаас болсон.

1  |  1
Top