Төрийн тэргүүний сонгуулийн төлөөх чимээгүй “СУНГАА”

2025 оны 04 сарын 09

Уг нь хуучин хууль, зарчмаар явсан бол энэ 2025 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд ид шуугиж байх байлаа. Гэхдээ л хоёр жилийн дараа болох Төрийн тэргүүний сонгуулийн “нохойн дуу” алсаас дуулдаж, чимээгүй “сунгаа” эхэлчихэж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намууд оролцох эрхтэй гэдгээс харвал өнөөдөр УИХ-д төлөөлөл нь сууж буй таван субъект нэр дэвшүүлнэ. МАН, АН, ХҮН, ИЗНН, Монголын ногоон нам, МҮАН-ын хамтарсан “Үндэсний эвсэл” тус бүр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломжтой гэсэн үг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн байдаг. Тэр дагуу ч парламентад суудалтай нам, эвслүүдийн доторх  энэ болзлыг хангасан, 2027 он гэхэд 50 насны босго алхчихсан байх эрхмүүд дор бүрээ мөрөөдөл тээж, зарим нь ил тод зарлаад эхэллээ.

УИХ дахь АН-ын төлөөлөл С.Ганбаатар Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшиж явсан туршлагадаа “дулдуйдан” лут мэдэгдэл хийсэн нь өнөөдөр хэлц үг болтлоо “хөгжиж” байна. С.Ганбаатар гишүүн сонгууль чимээлж эхэлж буй энэхэн боломжийг ашиглан “Би бол Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөө хэзээд бэлхэн байдаг хүн” хэмээн өөрийгөө дөвийлгөжээ. Дээр үед пионерууд “МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн” хэмээн тангарагладаг байсан шиг мань гишүүн “Төрийн тэргүүн болохын төлөө хэзээд бэлхэн” хэмээн өөртөө андгай өргөж, тангаргын үгээ байнга давтаж явдаг бололтой юм. Гэхдээ АН дотор түүнд өрсөлдөгчид олон учраас андгайгаа давтаад давтаад түүнд нэр дэвших боломж бараг байхгүй.

Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Тоосоо үзвэл үзнэ” л гэж. УИХ-ын дарга, ЕТГ-ын дарга асан, өнөөдөр Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин болсон З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, Тэргүүн Шадар сайд, Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж нар Ардчилсан нам дотроо болох Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцохоос буцахгүй дуулдаж байгаа.

МАН-аас УИХ-ын дарга асан, өдгөө ЕТГ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарын цээжин дотор “Байлдагчийн халаасанд генералын мөрдэс явдаг” гэгчээр Ерөнхийлөгчийн сэнтий багтчихсан яваа сурагтай.

Юмыг яаж мэдэх вэ, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт,  өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө дахин өөрчлөлт оруулаад, Төрийн тэргүүн байсан хүн дахин нэр дэвших эрх үүсгэчихвэл өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-аас, Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ардчилсан намаас зодоглож ч мэднэ. Хуулийг хэзээ хэрхэн нааш цааш болгох нь улстөрчдийн эрх мэдэл, дур зорго юм хойно. Тийм ч учраас Х.Баттулга гишүүн “Хөх Монголын хөх туг” хэмээх аяныг Монгол даяар хийж, биечлэн оролцож иргэдтэй уулзаж учирч яваа биз ээ. Гэвч УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал сүүлийн үед экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үндэстэн дамнуулан санхүүгийн схем хийж Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан гэсэн хэргийг сөхөж, долоо хоногийн дотор асуудлаа шийд гэх үүрэг өгсөн. Гэхдээ экс Ерөнхийлөгчид энэ зэргийн “үүрэг” гижиг хүргэх төдий биз дээ. “Эзэн олдохгүй бол над дээр тохно уу даа” гэх маягийн зүйл бичсэн харагдана лээ.

ХҮН-аас УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд горьдлого тээж яваа бол Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд  “Зөв ХҮН Электорат” эвслээс нэр дэвшиж асан “Датаком”-ын Д.Энхбат, “Дефакто” Д.Жаргалсайхан нарт ч магадлал бий.

“Үндэсний эвсэл”-ээс Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Ногоон намын О.Бум-Ялагч, МҮАН-ын Б.Цогтгэрэл нар бол Төрийн тэргүүнд үзээд алдахаас буцахгүй л яваа. М.Энхсайханы хувьд Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд Н.Энхбаяр Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нартай өрсөлдөн нэр дэвшиж Н.Энхбаяр ялалт байгуулж байсан түүх бий. 

ИЗНН-аас намын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар нэр дэвших боломжтой. Тус намаас өөр горилох хүн бараг үгүй л байх.

Одоогоор ийм хэдэн хүн хоёр жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд горилох магадлал өвөрлөж, нам хооронд төдийгүй өөрийн нам дотроо болох сунгаанд багтах бодолтойгоор “танигдах” РR-ыг үе үе, ойр давтамжтай хийх төлөвтэй болов.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.84.198) 2025 оны 04 сарын 09

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Иргэн(202.126.91.62) 2025 оны 04 сарын 09

Баттулгаас өөр хүн байхгүй

0  |  0
S(66.181.176.227) 2025 оны 04 сарын 09

BOOB XXNO80955877

0  |  0
S(66.181.176.227) 2025 оны 04 сарын 09

BOOB XXNO80955877

0  |  0
S(66.181.176.227) 2025 оны 04 сарын 09

BOOB XXNO80955877

0  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 04 сарын 09

Хулгайч нар энэ улсад хэрэгтэй ажлаа ингэж эрт хэдэн жилийн өмнө бэлддэг байгаасай ёстой л хулгайч нар юмоо зөвхөн эрх мэдлийн төлөө л ажилладаг толгойнууд

1  |  0
S(66.181.176.227) 2025 оны 04 сарын 09

ANUSDI80955877

0  |  0
S(66.181.176.227) 2025 оны 04 сарын 09

ANUSDI80955877

0  |  0
S(66.181.176.227) 2025 оны 04 сарын 09

ANUSDI80955877

0  |  0
S(66.181.176.227) 2025 оны 04 сарын 09

ANUSDI80955877

0  |  0
Expert(103.57.93.150) 2025 оны 04 сарын 09

Battulga tugrug nuuriin ordtoi xolbootoi ni unen baina. Chingis bank bol tuxain yedee oros ezentei baisan. Tugrug nuuriin ordiig zarsnii daraa battulga jonxuu uls turd said bolj garch irsen baina. SWAT euk boloxoos ni umnu barix ni zuv baijee. Euk bolood xamag xergee ustgaj zamxruulsan ni todorxoi

1  |  0
Close menu