Н.Номтойбаярыг “мурих” ажиллагаа №2 гэж яагаад нэрлэв гэж үү. №1 ажиллагаа нь 2020 оны УИХ-ын сонгуулиар болсон юм. Тэр ажиллагаа энэ оны тавдугаар сарын 30-нд үргэлжилсэн учраас №2 хэмээн нэрлэв. Эхнийхийг сануулбал 2020 онд Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүн байхад нь МАН-ын дотоод зөрчлөөс үүдэн МАН-ын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлэхэд тэрбээр өөрийнхөө хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж их улс төрийг орхин явсан.
Тэр жилийн сонгуулиар Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших шийдвэр гаргаж тухайн тойргийн 31.041 иргэн түүнийг дэмжиж гарын үсэг зурсан юм. Гэтэл СЕХ Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэчихээд байхад нь удалгүй барьж хорьсон.
Уг нь түүний бие даахаар цуглуулсан гарын үсэг ХҮН-аас тухайн тойрогт УИХ-д нэр дэвшин ялалт байгуулсан Т.Доржхандын авсан саналаас илүү байв. Н.Номтойбаярыг Г.Батхүү агсны амийг Төрийн ордонд бусниулсан гэх хэрмэл сэжиг таамгаар бус, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа "Албан тушаалдаа хайнга хандсан" гэсэн үндэслэлээр нэг жил хорих ял оноосныг биеэр эдэлсэн. Монгол Улсын Хүний эрхийн комисс болон Amnesty International байгууллага Н.Номтойбаярыг "Улс төрийн хоригдол" гэж тайландаа тусгасан байдаг юм.
Энэ удаа тэрбээр их улс төрд эргэн ирж буйгаа өнгөрсөн гуравдугаар сард зарлаж, “Үндэсний эвсэл”-ийг тэргүүлэхээр болсон. Тус эвслийг хүчтэй сөрөг хүчин болно, УИХ-д бүлгийн хэмжээний суудал авч магадгүй гэсэн таамаглал бий. Гэтэл түүнийг шоглох №2 ажиллагаа сонгуульд нэр дэвшигчдийг татах, нөхөн болон дахин нэр дэвшүүлэх хуулийн хугацаа /зургаадугаар сарын 1-3/ эхлэхтэй зэрэгцэн босч ирэв. СЕХ тавдугаар сарын 30-нд хуралдаж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй буюу эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй зэрэг үндэслэлээр 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзан шийдвэрлэжээ. Тэдгээрийн дотор нэн түрүүнд Н.Номтойбаярын нэр багтжээ. Энэ бол 2020 онд болсон “мурих ажиллагаа №1”-ийн үргэлжлэл гэж болох.
Энэ талаар Н.Номтойбаяр өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Түүний хэлснээр “Үндэсний эвсэл”-ийг СЕХ-ноос сонгуульд оролцуулахаар батламжилж, эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт Сонгуулийн хуулийн дагуу Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож байсан эсэх талаар лавлагаа авахаар хандсан байна. Тэгэхэд тус дүүргийн Цагдаагийн газраас тавдугаар сарын 16-ны №30к/999 дугаар албан бичгээр “УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшүүлэгч Номт овогтой Нямтайширын Номтойбаярыг УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх хэсэгт зааснаар Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэхийг Цагдаагийн байгууллагын ял шийтгэлийн мэдээллийн сангаас шалгахад Улсын Дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлгийн /Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг/-ийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тухай мэдээлэл бүртгэгдсэн байна” гэсэн хариуг Цагдаагийн хурандаа П.Батбаатар өгчээ.
Ийм төөрөгдүүлсэн хариу өгсөн гэдгийг Н.Номтойбаяр мэдэгдэв. Иймд тэрбээр Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг”-т Нямтайшир овогтой Номтойбаяр миний бие гэм буруутайд тооцогдсон, эсхүл тооцогдоогүй гэсэн маш тодорхой лавлагаа гаргаж өгөхийг хүссэн тухай албан бичгээ сэтгүүлчдэд танилцуулав.
Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр энэ үеэр хийсэн мэдээлэлдээ “Сонгуулийн Ерөнхий Хороо намайг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэж үзэн, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсаныг хууль бус гэж үзэн, шүүхэд хандаж байна. Гэхдээ ямар ч тохиолдолд би "Үндэсний Эвсэл"-ээ удирдаж УИХ-ын сонгуульд оролцоно.
Улс төрийн намууд бодлогоор өрсөлдөх шаардлагыг бид тавьж байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Лу.Гантөмөр нарт халз мэтгэлцэж, бодлогоо ярихыг уриалж байна. Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз энэ мэтгэлцээнийг зохион байгуулах ёстой. Энэ улс орны төлөө намууд чухам яг юу хийх гэж байгаа юм, яаж хямралт байдлаас гарах юм гэдгээ ярилцах ёстой. Монгол Улс өнөөдөр маш хүнд нөхцөл байдалд байгаа. Монголчуудын амьдрал маш хүнд байна. Олон аж ахуйн нэгж компаниуд намчин хулгайчдын увайгүй үйлдлээс болж маш ихээр хохирч байна.
Иргэд нийтээрээ бухимдалтай байна. Ирээдүйд итгэх итгэл маш ихээр алдарсан. Ийм хүнд нөхцөлтэй байхад эрх баригчид нөгөө л нэг улиг болсон золбин аргаараа сонгууль хийх гэж байна. Өнгөрсөн 30 жилд Монгол Улсыг хямралт байдалд оруулсан улстөрчдийг нам үл харгалзан зарлана. Өнөөдрийн байдлаар намайг ямар нэгэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа асуудал огт байхгүй.
Гэхдээ 2020 онд ч бас ямар ч хэрэг байхгүй байхад мэдүүлэг авалгүйгээр шууд яллах дүгнэлт үйлдээд, шүүхэд шилжүүлж цагдан хорьсон. Улс төрийн хямралт байдлаас гарахын тулд намуудтай хамтарч ажиллая гэдэг ганц л зарчмыг бид барьж байгаа. Эрүүгийн шүүхэд итгэх аргагүй гэдгийг би өөрийн биеэр үзсэн хүн.
Одоо тэмцэхээс өөр арга замгүй болж байна. Уг нь эвийг сахиад, улс төрийн соёл гаргаад энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хийе гэдэг уриалга гаргасан. Хүн рүү нулимж байгаа бол харин ч өөрөөр үзнэ шүү.
Улс төрд байгаа намчин, хулгайчдын дарангуйлал дор Монголд бизнес хийж амжилт олно гэдэг маш хүнд боллоо. Та нар бодит амьдрал дээр Цагаан суварга дээр очиж үзсэн үү. Ганц харуул хамгаалалтын алба, хашаа л бий. Хөрөнгө оруулалт нь 10 гаруй жил гацаад зогсчихсон үйлдвэрийн суурь л байгаа. Үндэсний хэмжээний томоохон үйлдвэр босгох гэхээр улс төржүүлээд, байнга цоллоод байхаар хэн хөрөнгө оруулалт хийж, зээл өгөхийг хүсэх юм бэ. Учир шалтгаан нь ердөө л хэтэрхий их улс төржүүлсэн. Тэгээд л хөрөнгө оруулалт нь зогссон. Хятадаас долоохон хоногийн дотор мөнгө босгож чадна. Гэхдээ бид үндэсний үйлдвэрлэгч байна, яагаад монгол инженерүүдийнхээ ур чадвар дээр үндэслээд ганц үйлдвэр босгож чаддаггүй юм. Ийм л эх оронч үзэл санаа үүний ард байгаа шүү дээ.
Бид биеийн амрыг бодсон бол гадны хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаад мөнгө босгочихно. Төр, засагтайгаа хамтраад явья гэсэн хүсэлт ч гаргаж байсан. Хүлээж аваагүй. Одоо Үндэсний Баялгийн Сангийн тухай хуулиар төр 34 хувийг нь эзэмшиж байна. Үндэсний үйлдвэрлэгчдэд гай болохоосоо илүү дэм болох хэрэгтэй. Үндэсний хэмжээний нэг үйлдвэр босгочихоё л доо. Хөгжье гэвэл үйлдвэр л босгох хэрэгтэй. Монголчууд бидэнд өөр зам байхгүй” хэмээсэн юм.
Үүний дараахан СЕХ-ноос мэдээлэл хийж дээрх 154 хүний нэрийг зарлах эсэх талаар тодруулга өгөв. СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнийн өгсөн мэдээллээр хуульд зааснаар СЕХ-ноос зургаадугаар сарын 10-ны өдөр нийт нэр дэвшигчид үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ. Энэ хугацаанаас өмнө бүртгэсэн болон бүртгэхээс татгалзсан хүмүүсийн нэрийг дурдах боломжгүй гэв.” С.Баярцогт, Б.Хурц нарыг бүртгэхээс татгалзсан гэх мэдээлэл хэвлэлд гарч байна. Энэ нь үндэслэлгүй, худал мэдээлэл. Эдгээр хүний материал СЕХ-нд албан ёсоор ирээгүй. Материал нь ирээгүй хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана гэж байхгүй” хэмээсэн тэрбээр Н.Номтойбаяр болоод бусад татагдсан гэх хүмүүсийн нэрийг зургаадугаар сарын 10-наас өмнө зарлахгүй гэснээс харвал хугацааг нь тулгаж байгаад бүртгэхгүй гэсэн тодорхой хүмүүсийн нэрийг дуулгана гэсэн санаа гэхээр. Уг нь энэ зургаадугаар сарын-3 гэхэд нөхөн болоод дахин нэр дэвшүүлэх хугацаа дуусна. Гэтэл энэ хэдхэн хоногт шүүх гэмтэй гэмгүйн талаарх баримтыг гаргаж өгч амжих уу. Зургаадугаар сарын 10-ныг хүлээвэл тэр зуур Н.Номтойбаярыг 2020 оных шиг дахиад “тонгорох” уу. Ямар ч гэсэн тэрбээр “Үндэсний эвсэл”-ээ сонгуульд удирдаж орох оо л орно гэдгээ хатуу мэдэгдэв.
Сэтгэгдэл ( 27 )
Номтойбаярын намаас олигтой улс төрд хэрэгтэй хүн байхгүй шүү, дандаа хүний карманы зараалууд байна лэй. Хорвоод мөнгөөр бүхнийг худалдан авна гэж байдаггүй юм.
uurgu hun geeglboddogumbhdaa
Хохь нь нэн өрөө унасан хүүхэд уйлдаггүй юумаа чи ман намгийн бөгс долоогч байсан чамайг байхад сонгуйл санал тоолоход хар машин чи дэмжээд оруулсан 2024оний сонгуйлийг хар машинаар тоолохгүй гараар тоолуул чадал чинээ хүрвэл за өмхий лалараа чи бол 30гэр бүлийн хулгайч баян лалар
Энэ улстөрч боллоо гээд Монгол дэвжиж хөгжсөн юм уу ?
Номтойбаяр улс төрд орохгүй бол цаашид амьдарч чадахгүй юмуу. Монголын улс төр Номтойбаяраар дутахгүй.
Улс төрөөс хол зайлаачээ\n.гэр бүлээрээ луйварчид ..цагаан суврагыг буцааж өг ..дээрэмчид зайл
Энэ хулгааач дангаараараа монголчуудын хөрөнгиииг идэх ёсгүй буцааж өг
гэмт хэрэгтэн сонгуулиас хол байсан дээр баялагийн рулгайч гэр бүл
Модоо барьсан гуйлагчид үхсэн малынхаа сэгэн дээр хэмлэлдээд байж байхдаа таарсан үхрүүд юмаа
энэ луйварчин Номгүйбаяр нөхөр яах гээд төрт шургалах гээд дайраад байнаа улсаас хулгайлж луйвардаж авсан өмчөө минийх гэж хуцдаг гар шдээ тэгээд одоо яах гээд байгаа луйварчин бэ
Эсгий хийх газар нохой хэрэггүй
MONGOLIIN ARD TUMNEES DEEREMDSEN ””” TSAGAAN SUVRAGIIN””” ORDOO MONGOLCHUUDAD ALDAHAASAA UHTLEE AIJ, SHUNU NI NOIR NI HUREHGUI, UDUR NI HOOL TSAASHAA OROHGUI IH L ZOVJ BGA GENELEE. MONGOLCHUUDAAS UNEGUI ”””” HULGAIJ, DEEREMDSEN BUTSAAGAAD AVAH UDUR TUN OIRHON IRSEN BNA. ALUURCHIN CHI SHORONDOO UHEEREI.
yax gej ingej tor ruu daairaad. ???? boly exleed tsever bau
Чиний хэрэг төрд байхгүй чи зүгээр улсаас авсан ордоо буцааж өг хөрөнгөө хураалга тэгээд улс төрд гараад ир харий
Batkhuu agsaniig Nomt nuhsan talaar Oyunerdene durdsan baidag gevch ter helee zalgisan . Nomtod Oyunerdenii nileen olon fact baigaa tyyniigee delbeleed ehelbel batnii gishyyn biz dee
ANUSDI80955877
номтойбаяр шиг юмнууд Төрд огтоос хэрэггүй хүмүүжил муутай давлиун ордог газар нь ч ойлгомжтой
Төрд алуурчин хулгайч танхайчууд байх ёсгүй...
Ер нь зөв. Төр тоглоомын газар, гэмт хэрэгтнүүд, танхайчуудын хоргодох байр биш
Нээг их ариухан юм шиг
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Aluurchin tonuulchid tolgoigoo tasaluulahaa udamaaraa Ochirlood hulee.Mongolchuud UAHIIG SHIIDENE,Uamaar chine tonilgonoo.
Номгүй хүн юу хийхээр мэдэхгүй хайнга хандах нь мэдээж биздээ тийм том сайдын албан тушаалд чадваргүй хүн зүтгүүлсэн намын дарга нар буруутай
SHAAX ERCHUUDD80955877SEXSYGR
Номтой чи олон сайхан залуучуудыг зодож дарамталса хогийн хулгай Мунзуй та 2 яаж бснаа бүү март бас сайхан охидыг ихээр бузарласан сүүлд дуучин тэр хөөрхөн охин одоо хаана бна чи л бузарласан тэр бүгдээсээ уучлалт гуй одоо л нэг цэвэрхэн хүн болж гэнэ адгийн новш нүгэл чинь нүдээрээ гарч бна МАК чадахгүй
SAWI80955877