Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсан 1998 оны аравдугаар сарын 2-ны хар өдрөөс хойш 26 жил өнгөрч байна. Энэ хооронд юу болж өнгөрснийг нэхэн сануулахад, хэргийг илрүүлэх гэж байна гэсээр олон жилийг үдсэн. 2015 оноос гэнэт аллагын гүйцэтгэгч нарыг илрүүлсэн хэмээн Орхон аймгийн иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг баривчилж, бүрлээчийн гэргий Б.Булганыг цагдан хорьж нийгэмд дуулиан шуугиан тарьсан. Энэ бүхний эцэст шүүх хурал болж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 20-23 жил хорих ялаар шийтгэсэн. Гэтэл эрүүдэн шүүсэн болох нь сөхөгдөж, улмаар хүний эрх зөрчсөн үйлдлүүд нь баримтаар тогтоодсоноор буруутай этгээдүүд хариуцлага хүлээж, шоронд 5-6 жил хоригдсон иргэд суллагдсан. Тэгвэл энэ удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт илэрхийлсэн байр сууриас хэргийн эзэн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж юм байна гэсэн ойлголт нийгэмд бий болсон. Үүний хариуд Ц.Элбэгдорж “Тэр үед С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудал огт яригдаагүй, намын дотоодод ч ийм үйл явдал болоогүй” гэсэн. Харин 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бүрлээчтэй хамт үдийн зоог барьж, түүнийг Ерөнхий сайдад дэмжих асуудлаар байр сууриа нэгтгэсэн нэг фракцийн нөхөд бүгд баталгаа, нотолгоотойгоор үгээ хэлсэн.
Хамгийн сүүлд буюу саяхан Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Тэр үед С.Зоригийг Ерөнхий сайд дэвшүүлбэл дэмжинэ гэдгээ Тамгын газрын дарга С.Баяраар дамжуулан илэрхийлж байсан” хэмээн ам нээгээд байна. Харин тухайн үед хэргийг мөрдөн шалгаж байсан болон “хэрэг илрүүлнэ” гэсэн амлалт өгч УИХ-ын гишүүнээр сонгогдож явсан эрхмүүд ус балгасан мэт чимээгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тиймээс энэ удаагийн “Улс төрийн санах ой” буландаа С.Зориг агсан амиа алдсанаас хойш 17 жилийн дараа буюу 2015 онд бичиж хэвлүүлсэн “Д.Мөрөн, Н.Ганболд нар үгээ хэлэх цаг болсон” нийтлэлийг онцолж байна.
...Ардчиллын удирдагч С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт хөнөөгдсөн. Түүний амиа алдсанаас хойш 17 жил өнгөрчээ. Өнөөдөр бүгд л хэлэх үг, хөшөөнд нь өргөх цэцгээ бодчихсон яваа байх. Харамсалтай.
Манайд байдал ийм байна. Тэгвэл Олон улсын парламентын холбооноос 1998 оны аравдугаар сарын 2-нд Монголд болсон улс төрийн аллагын хэрэг илрэхгүй байгаа нь эргэлзээ төрүүлэх болсныг мэдэгдээд байна. Тэд юунд эргэлзэх болов оо?
Хэрэг илрэлгүй 17 дахь намартайгаа золгож байгааг бол хэн ч хэлнэ. Гэхдээ дэргэд нь бүлтийтэл харж байсан гэрч бий. Гэрчтэй хэрэг илрэхгүй байна гэж үгүйг мэргэжлийн хүмүүс хэлдэг юм билээ. Тэгвэл цагдаа, тагнуулынхан яаж ажиллав. Хэргийг саармагжуулах гаднын нөлөө орсон уу, орсон бол хаанахын хэн бэ. Гэрчийг дуугарч чадахгүй болтол дарамталсан юм биш байгаа.
Хэрэг бүрдүүлэлт зөв явагдсан уу, бүрдүүлсэн материал бүрэн бүтэн хадгалагдаж байна уу. Юунаас болоод хэрэг илрэхгүй байна вэ? Энэ бүх асуултад хариулах ёстой, хэргийн газарт анх очсон хийгээд тэнд хийсэн анхан шатны үзлэгээс өгсүүлээд бүхий л шатанд ажилласан хүмүүс яагаад дуугардаггүй юм бэ. Тэдний амыг хэн үдчихэв гээд олон асуулт бий. Магадгүй энэ нь Олон улсын парламентын холбоонд эргэлзээ төрүүлсэн болов уу. Эргэлзээ төрүүлж байна гэдэг нь хариу нэхэж байна гэсэн үг. Бас ил тод байдлыг шаардаж байна ч гэж ойлгож болно. Үүнд тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Мөрөн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга байсан Н.Ганболд нар л хариулж чадна.
Ганцхан жишээ хэлэхэд, 1998 оны аравдугаар сарын 2-ны орой С.Зориг бусдын гарт амь насаа алдсаныг дуулаад гэр /хэргийн газар/-т нь очсон тухайн үеийн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ш.Батбаяр “...Хэргийн газар намайг анх очиход цагдаагийнхан болон нэлээн хэдэн хүн ирчихсэн байсан хэрнээ ийшээ орж болохгүй, ул мөр баллана гэж хэн ч хориогүй учраас би шууд яваад орсон. Тухайн үед Цагдаагийн ерөнхий дарга Д.Мөрөн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Н.Ганболд хүртэл ирчихсэн байсан шүү дээ” хэмээн хэвлэлд ярьсан нь бий. Цагдаагийн дарга нар очсон атлаа хэргийн газар руу олон хүнийг оруулж гарган, ул мөрийг нь баллаж, шинжилгээ хийхгүй байгаад байсан тухай мэдээлэл ч дуулддаг.
Хамгийн сонирхолтой нь задлан шинжилгээ хийсэн үйл явц ихээхэн “но”-тойн дээр Д.Мөрөнгийн нэр холбогддог. Хэрэг гарсны маргааш өглөө талийгаачийн биед дахин задлан шинжилгээ хийж, Д.Мөрөн дарга Засгийн газрын хуралдаанд болсон явдлыг танилцуулахад ямар ч комисс томилолгүйгээр, шүүх эмнэлгийн жижүүрийн эмчтэй, цагдаагаас өөр хэн орсон нь мэдэгдэхгүй задлан шинжилгээ хийснийг, урд орой нь 16 удаа хутгалуулсан гэж мэдээлчихээд, өглөө нь 18 юм байна хэмээн мэдээллээ өөрчилсөн зэргийг тухайн үед Ш.Батбаяр сайд шүүмжилж байж. Д.Мөрөн үүнийгээ “Хэргийн талаар ямар нэгэн маргаан гараагүй тохиолдолд цагдаа өөрөө задлан шинжилгээ хийдэг юм” гэж тайлбарласан байдаг.
Цаашилбал, Э.Бат-Үүлийн малгай гэрээс нь олдсон, “Миний малгай байна” гэнгүүт нь цагдаагийнхан шалгаж шинжлэлгүй эзэнд нь аваачаад өгчихсөн, хавтаст хэргээс байсхийгээд тав, зургаан хуудас сох дутаж, мөрдөн байцаагчид нөхөж бүрдүүлдэг байсан. Талийгаачийн цустай цамц алга болсон, хэрэг гарахад гэрийнх нь коридорт байсан биологийн маш их материал-мэдээлэл агуулсан хивсийг айлын хашаанд аваачиж шатаасан гэхчлэн хардлага дагуулсан мэдээлэл олон бий. Тэр болгоныг бичвэл энд багтахгүй. Ямартай ч хэргийн газар дахь үзлэг, шинжилгээ, материал бүрдүүлэлт, задлан шинжилгээ гэхчлэн бүх үйл явц нэг иймэрхүү хайнга байдалтай болж өнгөрсөн байдаг.
Хэргийн талаар хэн, юу хэлж байсныг нэхэн сануулахад, 1999 оны дөрөвдүгээр сард Хууль зүйн сайд Л.Цог “Сэжиглэж тогтоосон хүн байгаа” гэсэн бол мөн оны есдүгээр сарын 20-нд Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Д.Мөрөн “С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэг илрэх итгэл төрж байна. Одоогоор шалгаж буй ажлыг хэлмээргүй байна. Ямар ч гэсэн олно гэсэн найдлага төрж байгаа” хэмээн мэдэгдэж байжээ. Гэвч хэрэг илрээгүй, харин Д.Мөрөн “Хэргийг илрүүлнэ” хэмээн амлаж 2000 оны сонгуулиар Их Хурлын гишүүн болж байв. Гишүүний суудлаас буусны дараа ч албан тушаалын шатаар байнга өгсөж ирсэн.
Тухайлбал, МАН-ын хуулийн бодлогын зөвлөх болж, саяхныг хүртэл Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын даргаар ажиллаж байв. Газрын даргын ажлаа хүлээлгэж өгсний дараа төрхөмдөө буцаж хуучин хийж байсан ажлаа үргэлжлүүлэх болсон. Н.Ганболдын хувьд ч ялгаагүй. 1996-1998 онд ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дарга бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын орлогч дарга байсан тэрбээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг дээр ажиллаж байсан хүний нэг. 1998-2006 онд Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, 2006-2008 онд Тагнуулын ерөнхий газрын дарга, 2008-2011 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх, Консулын хэлтсийн даргаар тус тус дэвшин ажилласан. 2011 оны арваннэгдүгээр сард Авилгатай тэмцэх газрын даргаар томилогдон ажиллаж байгаа.
Улс төрийн аймшигт аллага болсон тухайн үеийн төр, засгийн тогтолцоог авч үзвэл АН олонх, Ерөнхийлөгчөөр Н.Багабанди, УИХ-ын даргаар Р.Гончигдорж нар ажиллаж байсан. АН-ын дотоод зөрчил хурцадмал, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчтэй, С.Зориг агсны нэр Дэд бүтцийн сайдаас Ерөнхий сайдад яригдаж байсан үе байв. Улс төрийн аймшигт аллагын хэргийг илрүүлэхэд ажилласан цагдаагийн эрхмүүдийн улс төрийн угшлыг авч үзвэл, Д.Мөрөн МАН-ын, харин Н.Ганболдыг АН-ын нөлөө бүхий эрхмүүдийн шадар хүн гэлцдэг.
Хэрэг гарах үед нууц мэдээллийн мөрөөр ажилласан цагдаагийн бас нэг нууц ноёнтон байдаг ч өнөө болтол чимээгүй байдаг. Хаана яваа нь тодорхойгүй сураг алдарсан. Тухайн үед Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст өндөр албан тушаал хашиж байсан. ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газрын дарга нарын халаа, сэлгээний үеэр албан тушаалд нэр нь дуулддаг гэсэн яриа хүмүүсийн дунд байдаг юм. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн этгээдийг илрүүлэх ажлын хэсэгт ажилласан цагдаагийн эрхмүүд ийнхүү албан тушаалын шат ахиж, хэргийг илрүүлэх ажиллагаанаас хөндийрсөн бол ажлын хэсгээс хасагдсан тэр үеийн шилдэг мөрдөгчид ч бий. Тухайлбал, ЦЕГ-ын дэд дарга асан, хурандаа Д.Базаргүр С.Зоригийн амь насыг илрүүлэх ажлын хэсэгт томилогдсон даруйдаа хасагдаж хөдөө ажиллах үүрэг аваад явж байжээ.
Тэр үеийн ТЕГ-ын удирдлагуудын тухайд хэлэхэд, 1996-2001 онд УАБХГ, ТЕГ-ын даргаар Ж.Энхнасан ажиллаж байжээ. Харин С.Зориг амь насаа алдсан гэх дуудлагын дагуу очсон эмч, жолооч, хэрэг бүртгэгч, шинжээч, мөрдөн байцаагч 17-18 хүн бурхан болсон нь хэргийн илрүүлэлтэд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж байгааг тэр үеийн Эрүүл мэндийн сайд асан Ш.Батбаяр хэвлэлд дурдаж байв.
Тэгвэл хэрэг гарсан халуун цэгт хамгийн түрүүнд очсон, газар дээр нь ажилласан, түүнээс хойш ч ажлын хэсэгт байсаар ирсэн, өнөөдөр ч зарим нь цагдаа, хуулийн байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс бол Н.Ганболд, Д.Мөрөн нар юм. Энэ хэрэгтэй холбоотой бүхий л мэдээлэл тэдэнд бий. Гол сэжүүрийг нь ч мэдэж байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс тэд үгээ хэлэх цаг болсон. Бас энэ хэрэг ганц цагдаа, хуулийнхны ч ажил биш. Монголд Парламентын гишүүн хүн улс төрийн аллагад өртсөн явдалд Олон улсын парламентын холбоо анхаарч, өнөөг хүртэл ажиглалт явуулж, хөөцөлдөж байна. Манай Засгийн газар, УИХ алуурчдын гарт амиа алдсан нэг гишүүнийхээ төлөө санаа тавьж, хэргийн илрүүлэлтэд анхаарах ёстой.
Тэр дотроо ардчиллын удирдагч амиа алдсан явдалд хамтран зүтгэгч, журмын нөхөд нь бүр ч илүү анхаарч, хөөцөлдөх учиртай. Тиймээс Д.Мөрөн, Н.Ганболд нарын үг энэ хэрээр үнэ цэнэтэй байх болно.
Сэтгэгдэл ( 17 )
Энэ хэргийг МАН аас холдуулсан гавъяагаараа амьдарсан хүн бол Нямдорж юм шиг
Учир мэдэх хүмүүс хэрэг илэрсэн эзнийг нь Нямдоржоос эхлээд бүгд мэдэж байгаа гэдэг.\nИл гаргах.зарлах сонирхолгүй байх шиг.\nБүгдийг баривчлаад байцааж болдоггүй юм байхдаа \nИх том хүн базаад байх шиг.\nҮеэ өнгөрөөсөн Элбэгдорж руу чихээд байна уу.\nОдоо энэ хүнээс айна гэж баймааргүй юм
hovdiin hogiin hulgaich aluurchin tonuulchin deeremchin
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн.\nОдоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулга
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн.\nОдоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулга
SXN TANILTSI80955877
ED UNENEE HELEHUUUUUU
XUCHINDUULI80955877
С.Зориг амь насаа алдсан гэх дуудлагын дагуу очсон эмч, жолооч, хэрэг бүртгэгч, шинжээч, мөрдөн байцаагч 17-18 хүн бурхан болсон нь захиалагчийн хийсэн ажил уу??? !!!\n
ene hojiguudad ih no bii shuu. baahan hurandaa general uud.
SEXSDI80955877
Энэ нөхдүүд авилга авч их юм нууж бгаа
Зөв сэдэв хөндсөн байна. Хэргийн гогцоог тайлах хүн бол Мөрөн хурандаа яах аргагүй мөн. Хэргийн ул мөрийг арилгасан хүн шүү дээ. Өөр нэг нотлогч бол хурандаа Алтангэрэл. Тэр хурандаа хэргийг анхнаас нь шалгаж байсан . Яагаад ажлын хэсгээс гаргасан. түүнээс хойш чимээ аниргүй таг сууж байдаг нь анхаарал татна. Шалгаж хянаж байсан Дайрийжав прокурор зуурдаар байж магадгүЙ БУРХАН БОЛСОН.
Хэргийн газрыг хамгаалалтанд авдгийг хэсгийн төлөөлөгчөөс эхлээд энгийн иргэн ч мэддэг, Мөрөн хамжигч ч юм бил үү
Булган бүгдийг мэдэж байгаа цөөхөн хүн амтай манайх шиг улс амархан илрүүл ээр юм энэ авгай их нотой шүш??
ЭНЭ МӨРӨН ГЭДЭГ ЭТГЭЭДЭД ХАМАГ УЧИР БАЙГАА. ЯАГААД ХАЛУУН МӨРӨӨР НЬ БААХАН ХҮН ОРУУЛЖ УЛ МӨРИЙГ САНААТАЙ БАЛЛАХ ҮЙЛДЭЛ ХИЙСЭНИЙГ ШАЛГАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ. НӨГӨӨ СҮРХИЙ ЦАГДАА, ХУУЛИЙН ХҮН ЧИНЬ ИЙМ БАЙДАГ ЮМУУ
урвагчид Нямдорж бас мэдэж л байгаа